МУИС: Польшийн Адам Микейвичийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-10-26

МУИС болон БНПУ-ын Адам Микейвичийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Адам Микейвичийн их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлаж байна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. МУИС-ийн бакалаврын түвшний (дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
2. Голч оноо 2.8-аас дээш
3. Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх: IELTS 6.0, TOEFL 71, B2-C1 level түвшний батламж/тодорхойлолт

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
3. Багшийн тодорхойлох захидал. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
4. Суралцах төлөвлөгөө (эсээний загвартай бичих)
5. Англи хэлний онооны батламжийг хавсаргах (IELTS 6.0, IBT TOEFL 71, англи хэлний түвшин тогтоосон шалгалтын батламж B2-C1 түвшинтэй байх)
6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
7. Цээж зураг 2 хувь болон файлаар (4cm x 3cm)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: https://amupie.e-msi.pl/

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Дотуур байрны төлбөр – сарын 97-155 евро.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Адам Микейвичийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Адам Микейвичийн их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Сургуулийн талаарх танилцуулгыг ЭНД дарж татаж авна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

#Боловсрол #Тэтгэлэг #МУИС #Польш