Game of Skate 2021: "Дугуйт тавцангаар гулгагч" шилдгүүд тодорлоо


YOLO.mn | YOLO.MN
2021-10-26

Залуусын хоббиг дэмжигч U brand Монголын Уухай скейтбордийн холбоотой хамтран "Game of Skate 2021" тэмцээнийг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд скейтборд сонирхогч, скейтбордоор хичээллэгч залуус өөрсдийн flatground trick хийж буй бичлэгээ ирүүлснээс шүүгчдийн баг 16 залууг сонгон шалгаруулж тэмцээнд оролцуулжээ.

Эхний хоёр шатны тэмцээн аравдугаар сарын 10-нд болж, финалын шатны шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдсэн бол аравдугаар сарын 24-нд "Game of Skate 2021" тэмцээний шилдгүүд тодорлоо. Ингээд тэдний сэтгэгдлээс хүргэе.


Нэгдүгээр байрт Л.Тэнгис

“Би 20 настай. Скейтээр хичээллээд найман жил болж байна. Өмнө нь өөр тэмцээнүүдэд оролцож байсан ч энэ удаагийн тэмцээн миний хувьд нэлээн хүнд санагдлаа. Өрсөлдөгчид ширүүн. Тэр дундаа Есүхэйг би хамгийн ширүүн өрсөлдөгчөө байсан гэмээр байна. Сэргэлэн ч бас сайн. Түүнийг бараг түрүүлэх байх гэж бодож байсан шүү. Гэхдээ би өөрөө сэтгэл зүйгээ тайван байлгаж, тэмцээндээ өдөр бүр бэлдсэн. Нөгөө талаас манай зохион байгуулагчид next level байлаа. Тиймдээ ч тэмцээн маань маш гоё боллоо. Бид өрсөлдсөн ч гэлээ, хамтдаа бэлтгэл хийж, хөгжилдөж, мартагдашгүй гоё дурсамжийг бүтээсэндээ баяртай байна”


Хоёрдугаар байрт Ч.Есүхэй

“Тэмцээн гоё боллоо. Үнэхээр таалагдлаа. Тодорхой хэмжээнд сорилт болж чадлаа. Эхний хэсэг дээр би нэлээн сандраад сүүл рүүгээ гайгүй болсон. Миний хувьд гурван жилийн өмнө Америкт байхдаа скейтээр гулгаж эхэлсэн. Мэдээж хэрэг энд гулгах орчин тэндхээс тэс өөр учраас Монголд ирээд хэсэг гулгахаа больчихсон байсан л даа. Гулгах талбай байхгүй, зам нь их шороотой, хүмүүс бухимдалтай гээд л. Америкт бол зориулалтын бүх юм нь бэлэн. Наад зах нь нэг өмссөн хувцастайгаа бараг долоо хоног явчихсан ч болмоор. Харин энд бол нэг цаг гулгаад л шууд хувцсаа угаах шаардлагатай болж байгаа юм чинь. Гэхдээ эргэн тойрныхон, найзууд маань гулгаад байхаар буцаж гулгаж эхэлсэн л дээ. Ер нь бол аль хэдийнэ хобби минь болчихсон болохоор орхиж чадахгүй юм билээ. Хоббитой байснаар чөлөөт цагаа ч гоё өнгөрөөнө. Бас хобби минь намайг муу зүйлсээс хол байлгадаг юм шиг санагддаг”


Гуравдугаар байрт А.Телеген

“Ковидоос шалтгаалаад ойрд тэмцээн болоогүй байсан болохоор гоё байлаа. Ийм үед залуусын хоббиг дэмжиж, урам зориг өгсөн U brand-ийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Өмнө нь би “Uukhai X-Games”, Улсын аваргад ороод түрүүлж байсан. Скейтээр хичээллээд долоон жил болж байна. Одоо ч бараг хөгширч байна дөө (хэхэ). Цаашдаа өөрөө хичээллэхээс илүүтэйгээр дөнгөж сурч эхэлж байгаа дүү нартаа зааж сургахыг хүсдэг”


Энэхүү тэмцээн нь 1'500'000₮-ийн шагналын сантай зохиогдсон бөгөөд нэгдүгээр байрт бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө 700’000₮, хоёрдугаар байрт 500’000₮, гуравдугаар байрт 300’000₮, цом мөн U brand-ийн гарын бэлэг дагалджээ. (Энүүхэндээ л гэхэд, гарын бэлэг нь үнэн cool. Тусгайлан бэлдсэн U brand-ийн дугаартай special edition package байж харагдсан шүү. Дотор нь юу ч байгаа юм бүү мэд)

Бидний сайн мэдэх Юнителийн 14-23 насныханд зориулсан U brand-ийн хувьд залуусын хоббиг дэмжих, тэдний хүсэл сонирхлыг ойлгох, хамтран ажиллах зорилгоор “Бидний гарагийн залуусын хобби” прожектыг хэрэгжүүлж, төрөл бүрийн хоббитой залуучууд, бүлгэм, комьюнутиг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа гэсэн. (Хийж буй ажлуудыг нь харахад яг л тэгж санагддаг ) Энэ хүрээнд тэд эхний удаа Монголын Уухай скейтбордийн холбоотой хамтран скейтэрүүдийг таниулах, дэмжих, тэдэнд тулгамддаг асуудлуудыг ил тодоор харуулах, нөгөө талаас скейтборд сонирхогчид, хоббигоо олохоор эрэл хайгуул хийж буй хүн бүхэнд мэдлэг мэдээлэл олгох олон талын ач холбогдолтой ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн бидний онцолж буй "Game of Skate 2021" тэмцээн юм. Тэдний дэмжих дараагийн хобби нь Cosplay сонирхогч залууст чиглэж буй хэмээн U brand-ийн хамт олон хэлж байсан шүү.

Уншигч залуучууд маань “Бидний гарагийн залуусын хобби” прожекттой танилцахыг хүсвэл ЭНД дарж, U brand-ийн фейсбүүк хуудаст нэгдээрэй. Мөн тэдний дараа дараагийн кампанит ажлууд болон ямар ямар хоббиг дэмжиж буй талаарх мэдээллүүдийг аваарай.

Мөн “Game of Skate 2021” тэмцээний бичлэгүүдийг үзэхийг хүсвэл дараах холбоосууд дээр дараарай.- 

Round 1 | Эхний тоглолт | Есүхэй vs Чинхүслэн

Round 1 | Тоглолт 2 | Бадрал vs Noby

Round 1 | Тоглолт 3 | Сэргэлэн vs Roni

Round 1 | Тоглолт 4 | Эрдэм vs Тэнгис

Round 1 | Тоглолт 5 | Алтан-Оч vs Одко

Round 1 | Тоглолт 6 | Такку vs Баянаа

Round 1 | Тоглолт 7 | Хашаа vs Mike

Round 1 | Тоглолт 8 | Барсболд vs Мөнгөншагай

Round 2 | Тоглолт 1 | Алтан-Оч vs Есүхэй

Round 2 | Тоглолт 2 | Такку vs Noby

Round 2 | Тоглолт 3 | Сэргэлэн vs Mike

Round 2 | Тоглолт 4 | Тэнгис vs Мөнгөншагай

Скейтборд сонирхогч, хичээллэгч нарт хэрэгтэй 5 зөвлөгөө

#БиднийГарагийнЗалуусынХобби #SupportUrHobby