DJ Snake, Megan Thee Stallion, Lisa, Ozuna нар хамтарна


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-10-14

Сүүлийн үед к-поп уран бүтээлчид зөвхөн Азид бус дэлхий дахинаа алдаршиж, барууны уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь түгээмэл болжээ. Үүний нэгэн жишээ бол DJ Snake, Megan Thee Stallion, BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa, Ozuna нарын хамтрал юм. 

Одоогоос нэг  сарын өмнө дуучин Ozuna “MTV” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр өгсөн ярилцлагадаа BLACKPINK хамтлаг болон реппэр Megan Thee Stallion нартай хамтран уран бүтээл гаргах гэж буй талаараа дурдсан. 

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр DJ Snake Твиттер хуудсаараа энэхүү "дэлхийн хэмжээний" уран бүтээлийнхээ албан ёсны тийзер бичлэгийг цацжээ. 

Эх сурвалж: Allkpop

#Дуу хөгжим #DJ Snake #Megan Thee Stallion #LISA