"Чухал зүйлсээ МАРГААШ ГЭЖ ХОЙШЛУУЛДАГ муу зуршлаа би яах вэ?"


Сондор | YOLO.MN
2016-10-20

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би үнэхээр их амжилтад хүрэхийг хүсэж байна

Харин би одоо хойшлуулалгүйгээр хийдэг болмоор байна. Жишээлбэл би найзаасаа номыг нь уншина гээд авсан хойшлуулсаар байгаад уншаагүй л байна.

Юуны өмнө танай сайт их хэрэгтэй мэдээлэл оруулдагт баярлалаа. smiley Намайг А... гэдэг, 11-р ангид сурдаг. Би чухал зүйлсээ МАРГААШ ГЭЖ ХОЙШЛУУЛДАГ муу зуршилтай болчихлоо. Би бараг энэ байдлаараа хоёр жил болж байна. Харин би одоо хойшлуулалгүйгээр хийдэг болмоор байна. Жишээлбэл би найзаасаа номыг нь уншина гээд авсан хойшлуулсаар байгаад уншаагүй л байна. Бас энэ залхуу байдаг асуудал маань миний ирээдүйн мэргэжилд ч нөлөөлөх байх. Дараа жил төгсөх гэж байхад би нэг ч хормыг хий дэмий алдмааргүй байна. Мөн би эмч болох зорилготой. Гэвч би хими биологидоо муу, найзууд маань намайг чадахгүй өөр мэргэжил сонго гэх юм. Давтлага авах ч юм уу ямар нэг аргаар сайн болмоор байна. Бас би бясалгал хийх гэж хэд хэдэн удаа оролдоод больсон. Өмнө нь нэг муу сургалтад явсан. Би үнэхээр их амжилтад хүрэхийг хүсэж байна. Надад туслахыг хүсэж байна. sadБаярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Ижил зорилготой найзыгаа олоод хамт хичээвэл илүү үр дүнтэй

Юун түрүүнд аливааг хойшлуулдаг зан чинь их удаан хугацаанд үргэлжилсэн учраас чамд дадал зуршил мэт болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас үүнийг засахын тулд чамд мөн адил хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй.

Сайн байна уу? Юун түрүүнд аливааг хойшлуулдаг зан чинь их удаан хугацаанд үргэлжилсэн учраас чамд дадал зуршил мэт болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас үүнийг засахын тулд чамд мөн адил хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй. Энэ дутагдлыг засахын тулд өөрийгөө хүчлэхээс өөр арга байдаггүй. Тиймээс өдөрт хийх ёстой зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаад заавал түүнийгээ хий. Хийсэн тохиолдолд өөрийгөө урамшуулж, хийгээгүй бол шийтгэж бай (дуртай зүйлүүдээ хийхгүй байх гэх мэт). Түүнчлэн эхний ээлжинд хэн нэг ижил зорилготой найзыгаа олоод хамт хичээвэл илүү үр дүнтэй шүү. Амжилт хүсье. wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Success #Teenagers