TI10: Team Secret, OG багууд хасагдах шатанд тулна


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-10-11

Арав дахь удаагийн "The International" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр дууслаа.

Нийт 18 баг хоёр хэсэгт хуваагдан хоорондоо тус бүр хоёр тоглосны эцэст хасагдах шатны оноолт тодорсон.

Хэсэг бүрээс хамгийн бага оноотой нь хасагдах журмаар А хэсгээс Өмнөд Америкийн "Thunder Predator" баг 0-16 амжилттайгаар, В хэсгээс мөн Өмнөд Америкийн "SG Esports" 2-14 амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

А хэсгийн хүснэгт:

1. Invictus Gaming 14-2
2. Virtus.Pro 11-5
3. OG 10-6
4. T1 10-6
5. Undying 9-7
6. Evil Geniuses 9-7
7. Team Aster 5-11
8. Alliance 4-12
9. Thunder Predator 0-16

В хэсгийн хүснэгт:

1. PSG.LGD 15-1
2. Team Secret 10-6
3. Vici Gaming 10-6
4. Team Spirit 10-6
5. Beastcoast 7-9
6. Quincy Crew 6-10
7. Fnatic 6-10
8. Elephant 6-10
9. SG Esports 2-14

Хэсэг тус бүрт эхний дөрвөн байрыг эзэлсэн багууд хоорондоо "Upper" бүсэд тоглоно. Харин дараагийн дөрвөн байрыг эзэлсэн багууд "Lower" бүсэд тоглоно. Хасагдах шатны тоглолтууд Bo3 буюу түрүүлж хоёр хожсон нь ялах журмаар болно.

Upper бүсэд хожигдсон багууд Lower бүсэд эхний шатанд хожсон багуудтай тоглоно. Уг журмаар Upper бүсээс багууд унасаар финалын хоёр баг тодорно.

Хасагдах шатны оноолт:

Lower:

Undying - Fnatic
Quincy Crew - Team Aster
Beastcoast - Alliance
Evil Geniuses - Elephant

Upper:

Invictus Gaming - Team Spirit
Team Secret - OG
PSG.LGD - T1
Virtus.Pro - Vici Gaming

Хасагдах шатны эхний тоглолт маргааш 15:00 цагт Invictus Gaming - Team Spirit тоглолтоор эхэлнэ.

#Мэдээ #E-Sport #TI10