МУИС: Токиогийн Гадаад хэлний сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-10-11

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарласан байна.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. МУИС-ийн бакалавр (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
2. Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2
3. Голч оноо 3.0 ба түүнээс дээш

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
2. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
3. Суралцах төлөвлөгөө татах
4. Эрүүл мэндийн бичиг татах
5. Certificate of eligibility татах. Бөглөх заавар татах
6. JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ татах
7. Паспортын хуулбар
8. Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
9. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй

Суралцах хугацаа: 1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

Дотуур байрны төлбөр: сарын 60000-70000 йен

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө.

Токиогийн гадаад хэлний их сургуулийн англи болон япон хэл дээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай доорх линкээр холбогдон танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.

- http://www.tufs.ac.jp/admission/international_applicant/program01.html
- http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/overview.html

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

#Боловсрол #Тэтгэлэг