Дэлхийн алдарт GTA V видео тоглоомд “Гоё” брэнд байршлаа


YOLO.mn | YOLO.MN
2021-10-12

Анх 1997 онд танилцуулагдсан “Grand Theft Auto” буюу GTA видео тоглоомыг мэдэхгүй хүн ховор байх. Магадгүй “Ah sh*t, here we go again” гэсэн meme зургаар нь бүр ч олон хүн мэддэг байж болох юм.

Товчоор тайлбарлавал, 24 жилийн түүхт энэхүү видео тоглоомоос өөрийн дүрийг сонгоод, дэлхий дээр бодитоор оршдог хотуудын виртуал хувилбар дотор даалгавар биелүүлнэ гэсэн үг.

Тэгвэл энэхүү алдартай тоглоомын Roleplay серверээс бид монгол брэндээ харах боломжтой болжээ. Тодруулбал, “GTA” V тоглоомын байршилд Витафит” компаний Гоё брэнд “Гоё хот” нэртэйгээр нэгдэж байна. Өмнө нь дотоодын аль ч компани дэлхийн хэмжээний видео тоглоомд хөгжүүлэлт хийлгэж байсан удаагүй бөгөөд энэ нь Монголдоо анхдагч болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.


“ГОЁ ХОТ”-Д ТОГЛОХЫН ТУЛД...

1. Steam-ээс “GTA V” тоглоомыг татаж авах

2. Байршлын тохиргоогоо МОНГОЛ болгон өөрчлөх

Тоглоомын бүтэц, үйл явдлын тухай илүү ихийг үзэхийг хүсвэл дараах тоглогчдын бичлэгийг үзээрэй.

  • CASTER TUVSHUUN

  • TUVSHINTUGS DUNUU

Ийм хялбар аргаар дэлхийн аль ч улсаас “Гоё хот”-д хөгжилдөх боломжийг олгосон Витафит ХХК-ийн хамт олондоо баярлалаа!









#Технологи #GTA #Видео тоглоом #Витафит #Гоё #GoyCity