Хаанаас ч, хэдийд ч бүх хичээлээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой боллоо


Дижитал эрин зуунд амьдарч байгаагийн хамгийн том давуу тал нь цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хэрэгцээт мэдээ, мэдээллээ олж авах боломжтой болсон явдал билээ. Тэгвэл уншигч танд энэхүү давуу талыг ашиглан боловсролдоо хэрхэн хөрөнгө оруулах тухай бяцхан мэдээлэл хүргэе.

ТЕЛЕ ХИЧЭЭЛЭЭ ЧАНАРТАЙ ҮЗЭЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?

Телевизийн сувгаар хичээлээ үзэж байхдаа бичиж, тэмдэглэж амжихгүй байна уу? Заримдаа ухраах үйлчилгээ ашиглахаар цөөн хоногоос цааш үзэх боломжгүй, Фэйсбүүкийн шууд дамжуулалт бас л хангалтгүй санагддаг. Гэхдээ VOO видео стрийминг үйлчилгээний тусламжтайгаар энэ асуудлаа шийдэж, теле хичээлээ дэлхийн хаанаас ч, хэдийд ч үнэ төлбөргүй үзэх боломжтой байдаг шүү. 

ЯАЖ ҮЗЭХ ВЭ?

Энэ нь их амархан...

1. Юун түрүүнд voo.mn вебсайт руу хандан хайлтын хэсэгт нь "Теле хичээл" гэж бичээрэй. Ийнхүү гарч ирсэн илэрцүүдээс сонгож Фэйсбүүк эсвэл цахим шуудангийн хаягаараа нэвтрэн ороход л хангалттай. 

2. Эсвэл Voo гар утасны аппликейшнийг татаж аваад ижил аргаар нэвтрэн орж хичээлүүдээ үзээрэй.

ЗӨВХӨН ЕБС-ИЙН ХИЧЭЭЛ ГЭЖ ҮҮ?

Үгүй дээ. Та нар минь сургуулийн өмнөх боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсрол зэрэг бүх шатны сургалтын хичээлүүдийг үзэх боломжтой. Үүнээс гадна VOO гар утасны апликэйшн болон төхөөрөмжөөс хандсан тохиолдолд хичээлүүдээ он сараар нь ангилан үзэж болдог.

VOO үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#Мэдээ #Боловсрол #Теле хичээл #VOO