Kim Woo Bin болон Shin Min Ah нарын АНХНЫ хамтрал “Our Blues” цуврал


2022 онд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй “Our Blues” цувралын гол дүрийн жүжигчдийн бүрэлдэхүүнийг зарлажээ.

Гол дүрүүдэд Өмнөд Солонгосын өндөр зэрэглэлийн жүжигчид болох Lee Byung Hun, Shin Min Ah, Cha Seung Won, Lee Jung Eun, Han Ji Min, Kim Woo Bin, Uhm Jung Hwa нар тоглохоор болжээ.

Түүнчлэн жүжигчин Kim Woo Bin болон Shin Min Ah нарыг онцлох хэрэгтэй. Учир нь тэд 2015 оноос эхлэн болзож байгаа төдийгүй уг цуврал нь тэдний хувьд дэлгэцийн анхны хамтрал болж байгаа юм. 

Цувралын үйл явдлын тухайд нийгмийн ялгаатай түвшний хэсэг бүлэг хүмүүсийн талаар өгүүлэх аж. Одоогоор энэхүү бүтээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл ховор байгаа ч ирэх онд үзэгчид шилдэг жүжигчдийн хамтралыг хүлээн авна хэмээн Koreaboo вэбсайт онцолжээ.

Найруулагчаар “Moon Lovers: Scarlet Heart Ryeo” (2016) цувралын Kim Kyu Tae ажиллах бол зохиолч нь “It’s Okay, That’s Love” (2014) олон ангит киноны No Hee Kyung байх юм. 

Эх сурвалж: Koreaboo

 

#Кино урлаг #К-Драма