Facebook Messenger ДАТА хэмнэх горимтой болно


Цэцээ | YOLO.MN
2016-10-20

Дата дуусчихсан уу? Эсвэл задгай хэрэглээнд шилжээд аймшигтай төлбөр гарчихсан уу? Facebook өөрсдийн хэмжээнд хэрэглэгчдэд энэ асуудлыг шийдэх зорилгоор “Дата хэмнэх горим”-ыг нэвтрүүлэхээр туршиж эхэлжээ.

Андроид үйлдлийн систем дээр бета хувилбар нь гарсан энэ горим мессежээр ирж буй дүрс бичлэг, зураг зэрэг контентыг шууд уншихгүй байх юм. Өнөөдөр бидний хэрэглэж буй аппликейшн мессежээр ирсэн бүхнийг шууд татаж авдаг бөгөөд бид харахыг хүсэж байгаа эсэх, файлын хэмжээ зэрэг огтхон ч хамаа байхгүй.



Харин одоо туршиж буй горимын ачаар хэрэглэгч хүссэн тохиолдолд тухайн зургийг татах, бичлэгийг тоглуулах эсэхийг шийднэ. Мэдээж хэрэг текст мэдээлэл гарч ирдэг хэвээр байх бөгөөд зөвхөн ДАТА ашиглаж байгаа тохиолдолд энэ горимыг ашиглах юм.

Бета хувилбарт байгаа бас нэг давуу тал нь хэрэглэгч горимыг идэвхжүүлснээр хэр их хэмжээний дата хэмнэсэн болохыг харуулах аж.

Эх сурвалж: Engadget

#Social #Facebook #Messenger