“Squid Game”-ийн сэдэвтэй дэлгүүр нээгдсэнээс болж үймээн самуун дэгдэв


Миау | YOLO.MN
2021-10-06

Энэ сарын 3-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотноо “Squid Game” цувралын сэдэвтэй дэлгүүр нээгджээ. 

Видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээнд өнгөрсөн сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн “Squid Game” цувралын сэдэвтэй дэлгүүр үйлчлүүлэгчдэд тус цуврал дээр гардаг зарим тоглоомыг амьдаар тоглох боломжийг олгох аж. Харамсалтай нь, сонирхолдоо автсан үйлчлүүлэгчид 220 гаруй метр урт дараалал үүсгэж, улмаар олон цаг дугаарлан зогссондоо тэсэрч үймээн самуун дэгдээжээ. Тус үйл явдлыг харуулсан бичлэгт нэгэн эр мотоциклынхоо хамгаалалтын малгайгаар өөр нэгнийг цохиж буй дүрс ч бичигдсэн байв.

Уг дэлгүүрээр зочилсон “азтай” нэгнийг маск зүүсэн улаан өмсгөлтэй хамгаалагчид дагуулан явж алдарт зөгийн балтай өрмөнцөр тоглоомыг тоглуулах аж.

Эх сурвалж: 9GAG

#Мэдээ #Үйл явдал #Squid Game #Netflix