И-спортын "Positive Gaming" баг дэлхийн шилдэг 10 багийн нэг боллоо


Х.Көгершин | YOLO.MN
2021-10-05

И-спортын Positive Gaming баг энэ оны 6-р сард бэлтгэл хийхээр Турк улсын Истанбул хотыг зорьсон билээ. Ийнхүү тэд өнгөрсөн 90 хоногийн хугацаанд Европын шилдэг багуудыг буулган авч, дэлхийн шилдэг 10 багийн жагсаалтад багтжээ. Түүгээр ч зогсохгүй, тус багийн гурван тоглогч дэлхийн шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан байна.

Дэлхийн шилдэг 10 багийн жагсаалт улиралд бүрд шинэчлэгдэн гардаг бөгөөд Positive Gaming-ийн залуус багаараа 1500 гаруй тоглолт хийж, 92 хувьд нь ялалт байгуулснаар энэхүү амжилтад хүрчээ. Тэдний дараагийн зорилго нь дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох бөгөөд 2022 онд Ази тивд ирж томоохон тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл ажлуудаа эхлүүлжээ.

Positive Gaming багийн тоглодог Mobile Legends нь дэлхий дахинаа 100 сая гаруй тоглогчтой гар утасны тоглоом юм. Уг тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр болдог бөгөөд энэ жилийн шагналын сан нь гурван тэрбум төгрөг аж.

#Мэдээ #E-Sport #Positive Gaming