Монгол залуус “WALT DISNEY” стандартаар ХҮҮХЭЛДЭЙН КИНО бүтээжээ


Сондор | YOLO.MN
2016-10-18

Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагийн мэдээллэж байгаагаар Монголын тухай, тэр дундаа Монголчуудын хийсэн анимэйшн хүүхэлдэйн киноны тухай маш сонирхолтой мэдээлэл дэлхий дахинд цацагдаж байна.

Тус мэдээлэлд, Монголчууд сүүлийн хэд хоногт анимэйшний ертөнцөд цоо шинэ өнгө төрх харуулсан дэлхийн стандарт, форматад бүрэн нийцсэн анимэйшн бүтээж шинээр гаргахаар болж буй нь дэлхийн томоохон экспертүүдийн ярианы сэдэв болсоор байгаа аж. Уг анимэйшний тухай товчхон мэдээллэхэд, монгол залуусын энэхүү бүтээл нь өөрсдийн түүхийн томоохон төлөөлөл Чингис хааны түүхэн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний анимэйтэд бүтээл юм байна.

"Walt Disney Pictures"-ийн бүтээлтэй хэлбэр, дүрс, чанарын хувьд адил түвшинд хүрсэн нь дэлхийн анимейшны салбарын мэргэжлийн продюсер, экспертүүдийн анхаарлыг гойд татаж буй ажээ. Уг анимэйшний зохиолыг дэлхийд нэг ч бүтээл нь гарч байгаагүй монгол зохиолч бичиж, найруулан хийснээрээ сонирхол татаж байна гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна.

Энэ бүтээл нь 2016 оны сүүлээр Монгол улсад нээлтээ хийх ажээ.

Ийнхүү дэлхийн анимэйшний ертөнцөд хэний ч мэдэхгүй Монгол гэж шинэхэн төлөөлөл энэ салбарын аутсорсингийн чиг хандлага Ази руу шилжиж байгааг энэ цаг үетэй давхцан орж ирж байна.

#cartoon #Disney #world #mongolia