МУИС: БНСУ-ын Данкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


Миау | YOLO.MN
2021-10-04

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
2. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
3. Англи эсвэл солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр тамга даруулсан байх)
2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
3. Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг, тамгатай байх)
4. Суралцах төлөвлөгөө (англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх, 1-2 нүүр) татах
5. 3.5*4.5 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар
6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
7. Уушгины рентген зураг (X-ray) авахуулан, эмчийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, эмчийн тамгатай байх)

Суралцах хөтөлбөр: Хөтөлбөрийн жагсаалт татах.

Англи хэл дээр суралцах боломжтой хөтөлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт: http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english
Солонгос хэл дээр суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: https://webinfo.dankook.ac.kr/tiac/univ/lssn/lpci/views/lssnPopup/tmtbl.do

Хөтөлбөрийн жагсаалттай сайтар танилцан өөрийн сургалтын хөтөлбөрт нийцэж байгааг анхаарч үзэхийг зөвлөж байна.

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр (тусгаарлалтын зардал), амьжиргааны зардал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 9 оюутан

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 21-ний 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн бичиг баримтыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 109 тоотод хүлээлгэн өгнө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Данкүүк Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээж элсэлтийн хариуг Данкүүк их сургуулиас гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Тэтгэлгийг талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай. 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр