“Emily in Paris” цувралын ХОЁРДУГААР бүлгийн трэйлер цацагдлаа


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-09-29

Бид бүхний сайн мэдэх Lily Collins жүжигчин гол дүрийг нь бүтээсэн “Emily in Paris” цувралын эхний бүлэг 2020 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болж тун өндөр хүлээлттэй дууссан билээ. Тэгвэл энэхүү үзэгчдийн хүлээлтийг дуусгавар болгон Netflix компани есдүгээр сарын 25-ны өдөр “Emily in Paris” цувралын хоёрдугаар бүлгийн албан ёсны трэйлерийг цацлаа.

Тус цувралыг санаачлагч Darren Star “PEOPLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Emily-гийн Парис дахь амьдралыг илүү их адал явдал хүлээж байгаа” гэсэн бөгөөд эхний бүлгээсээ ч илүү ‘хүчтэй’ болсноос гадна үзэгчид гол дүрийн талаар улам ихийг мэдэж авах болно гэдгийг онцолсон байна. 

Эх сурвалж: teenVogue 

#Кино урлаг #Emily in Paris