Англи хэл дээр ӨСВӨРИЙНХӨН уншихад тохиромжтой ТОП 10 НОМ


Б.Батхүү | YOLO.MN
2016-10-17

Англи хэл сурах хамгийн сайн арга бол ном унших гэдэгтэй хүн болгон санал нийлдэг. Гэсэн ч өөрийн түвшиндээ таарах сонирхолтой номыг олж чадаагүйгээсээ болж олон хүн уншихаас зайлсхийн, хүнд номнуудаас халширдаг. Энэ нь “ном унших залхуутай” гэх буруу ойлголтыг авчирдаг байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ англи хэл дээр уншихад хялбар, сонирхол татахуйц 10 номыг танилцуулъя.

 

 

1. Charlotte’s Web – E.B. White
Бүх насныхан уншиж болох сайхан ном. Англи хэлтэй хүүхдүүдэд зориулсан энэхүү номыг том болсон ч дуртай ном минь хэвээрээ  байгаа гэж хэлэх олон хүн байдаг. Тиймээс та ч бас уншихад буруудахгүй. Ойлгоход хялбар, сонирхолтой учраас энэхүү номыг уншсанаар англи хэлний өгүүлбэрийн бүтцийг ойлгож шинэ үг сурахад тань туслах болно.

 

 


 

2. Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr
Хэдийгээр нэг их алдартай биш хэдий  ч танд энэ номыг санал болгомоор байна. 77-хон хуудастай энэ ном уншихад их хялбар. Энэ ном ч гэсэн унаган англи хэлтэй хүмүүст зориулсан ба үүнийг уншихад таны хэлний түвшин нэг их хамаарахгүй. Мөн та энэ номыг уншсанаар Япон улс, тэр дундаа түүний соёлын талаар их юмыг мэдэж авах боломжтой юм.

 

 

 


 

3. The Outsiders – S.E. Hinton
Энэ ном бол англи хэл суралцагчдын хувьд маш сайн бүтээл юм. Орчин үеийн сэдэвтэй, өсвөр насныхан уншихад сонирхол татахуйц сайхан ном. Богинохон, ойлгоход хялбар бөгөөд үгсийн сан нь тун хялбар. Ямар ч хүндрэлгүйгээр нэг мэдэхэд л уншаад дуусгачихна.


 


 


 

4.  The House On Mango Street – Sandra Cisneros
Уншихад маш сонирхолтой ном. Ойлгоход тун хялбар богино өгүүлбэрүүдээс бүрдсэн ба танд олон янзын соёлыг мэдрүүлэх болно. Хэд хэдэн хэцүү үгс байх ч өгүүлбэрийн утгаас тэр үгнүүдийг таахад хялбар байх болно.


 

 

 


 

5. Thirteen Reasons Why – Jay Asher
Энгийн дүрмээр бичигдсэн богино өгүүлбэрүүдээс бүрдэх ба үгсийн сан нь харьцангуй хялбар. New York Times-ийн шилдэг номын жягсаалтанд байдаг. Бага зэрэг хүнд сэдэвтэй ном учраас зуны амралтаараа гэгээлэг, баяр баясал авчрах ном хайсан хүмүүст тохиромжгүй.

 

 

 


 

6. Peter Pan – J.M. Barrie
Бараг хүн болгоны мэддэг Peter Pan-ий түүх гарах учраас уншихад тун хялбар. Түүхийг нь мэдэх учир утгыг нь ойлгоход хялбар байх нь гарцаагүй. Хүүхдүүдэд зориулагдсан хэдий ч маш олон томчууд энэ номонд дуртай билээ.




 


 

7. The Old Man and the Sea – Ernest Hemmingway
Алдартай сонгодог зохиол. Бараг англи хэлтэй бүх л орны хүмүүс сурагч байх үедээ уншсан байдаг. Хүнд үгнүүдтэй боловч богинохон зохиол бөгөөд уншиж дуусгахад тийм ч их хүндрэл гарахгүй.


 

 

 


 

8. The Giver – Lois Lowry
Маш сонирхолтой байдлаар эхэлж уншигчдын анхаарлыг бүрэн татаж чаддаг ном. Ойлгоход тун хялбар дүрмээр бичигдсэн бөгөөд ихэнх өгүүлбэр нь past simple, past perfect цагууд дээр байдаг байна. Бүх өгүүлбэрүүд нь богинохон бөгөөд толгой эргүүлэх юм огт байхгүй. Урт ном хэдий ч үнэхээр хялбар учир та нэг л уншиж эхлэвэл маш түргэн дуусгах болно.

 

 


 

 

9. Number the Stars – Lois Lowry
Бодит түүхээс сэдэвлэсэн ном. Ийм төрлийн бусад номнуудаас өөр, ойлгоход хялбар. Хэрэв дэлхийн II дайны тухай сайн мэддэг бол танд илүү таалагдах байх. Харин сайн мэдэхгүй бол таалагдахгүй байж болох юм.

 

 

 


 

 

10. A Wrinkle In Time – Madeline L’Engle
Богино ч, урт ч өгүүлбэрүүдээс бүрдсэн ном. Богино өгүүлбэрүүд нь энгийн үгнүүдээр номны утгыг нь ойлгоход хялбар болгож дүр зургийг сайн бий болгоно. Энэ номонд таны чээжлэхийг хүссэн маш олон хэрэгтэй үгс байх учир шинэ үгээ бичих дэвтэр гаргаарай. Хэрэв та англи хэл дээр ном уншиж байсан туршлагатай бол ойлгоход илүү хялбар байх болно.

 

 


 

 

 


Эх сурвалж: www.goodyouths.com

#English #Lesson #BOOK