МГТИС-ийн “ХААЛГА НЭЭЛТТЭЙ” өдөрлөг болно


Цацаа | YOLO.MN
2016-10-17

Эцэг эхчүүд, ЕБС-ийн багш сурагчид болон оюутан залуус та бүхнийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн “Хаалга нээлттэй” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэрэв та хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг инженер болгохыг хүсвэл мэдээллээс бүү хоцроорой.
Манай сургуулийн өдөрлөгт оролцсоноор та, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу, танхимын мэдээлэл болон “Хотхонтой танилцах аялал”-ын явцад:
МГТИС-ийнхэн гэж хэн бэ?
МГТИС-ийг сонговол ирээдүйд ямар мэргэжилтэн болох вэ?
МГТИС-ийн давуу тал нь юу вэ?
МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлог
МГТИС танд ямар боломж олгох вэ?
гэх зэрэг мэдэхийг хүссэн олон асуултынхаа хариулт авна. Мөн сургуулийн “ХОТХОН”-той танилцах явцдаа манай оюутнууд ямар орчин нөхцөлд хэрхэн суралцаж, амьдарч байгаа талаар сонирхох боломжтой.



МГТИС-ийн оюутнууд, суралцах хугацаандаа, хангалттай ажлын дадлага туршлага хуримтлуулж, англи хэлний өндөр мэдлэгтэй болж төгсөх тул дэлхийн аль ч улс орны үйлдвэр, уул уурхайн салбарт ажиллах чадвар эзэмшинэ. Энэ бол Герман Улсын сургалтын хөтөлбөрт суурилсан МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийн нэг онцлог юм.

Та МГТИС-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай их сургуулийн хотхонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХӨТӨЛБӨР 2016-10-29

09:30     Автобус хөдлөх Спортын төв ордноос /УБ-Налайх-УБ/ 10:30     МГТИС-ийн хотхонд ирэх, бүртгэх
11:00     МГТИС-ийн тухай ерөнхий мэдээлэл
11:30    МГТИС-д эзэмшүүлж буй хөтөлбөр тус бүрийн талаарх мэдээлэл: Уул   уурхайн боловсруулалтын инженер; Механик инженер; Хүрээлэн буй орчны инженер; Үйлдвэрийн эдийн засагч инженер, Англи хэлний сургалтын талаарх мэдээлэл мөн Магистрийн шинэ хөтөлбөрийн талаарх мэдллүүдийг өгнө.
12:30     Хотхонтой танилцах аялал
13:30     МГТИС-ийн нээлттэй лабораториудыг сонирхох
14:30     МГТИС-ийн үзүүлэн таниулах хичээлүүдийг сонирхох

 

#University #Lesson #Scholarship