Ахлах сургуулийн тухай хамгийн өндөр үнэлгээтэй ЯПОН ЦУВРАЛУУД


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2021-09-24

Ахлах сургуулийн талаарх хөгжилтэй, хөөртэй, уур хүргэм, гунигтай гээд бүхий л дурсамжуудыг тань сэргээж, таныг инээлгэж, уйлуулж, уурлуулж, өрөвдүүлж чадах хамгийн өндөр үнэлгээтэй 15 япон цувралыг танилцуулж байна.

1 LITRE OF TEARS (2005)

Япон нэр: 1 Litre no Namida

IMDb үнэлгээ: 8.6/10

Нийт ангийн тоо: 11+1 тусгай ангитай

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 45 минут

Үзвэл зохих насны хязгаар: Бүх насныхан

Төрөл: Хайр дурлал, гэр бүл, сургууль, мелодрама

Гол дүрд: Ryo Nishikido, Erika Sawajiri

Товч танилцуулга: Ikeuchi Aya бол 15 настай дүпүний дэлгүүрт ажилладаг дунд сургуулийн энгийн л нэгэн охин. Гэвч түүний амьдралд энгийн бус зүйлс тохиолдож эхэлнэ. Учир нь тэр тархины маш хүнд өвчтэй гэдгээ олж мэдэх бөгөөд алхах, ярих, инээх гээд бүхий л бие махбодын чадваруудаа алдаж эхэхлдэг.

MR. HIIRAGI'S HOMEROOM (2019)

Япон нэр: 3 Nen A Gumi: Ima kara Mina-san wa, Hitojichi Desu

IMDb үнэлгээ: 6.8/10

Нийт ангийн тоо: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 54 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Нууцлаг, драма, адал явдалт, сургууль, сэтгэл зүйн

Гол дүрд: Suda Masaki, Nagano Mei

Товч танилцуулга: Төгсөлтийн баяраас 10 хоногийн өмнө 3-А ангийн багш Hiiragi ангийнхаа 29 сурагчийг барьцаалж, сүүлийн хичээлээ оров. Тэдний сүүлийн хичээл хэдэн сарын өмнө нууцлагаар нас барсан ангийнх нь охины тухай байв. Түүний үхлийн нууц илэртэл хэн ч ангиасаа гарах боломжгүй ажээ.

FAMILY GAME (2013)

Япон нэр: Kazoku gêmu

IMDb үнэлгээ: 6.7/10

Нийт ангийн тоо: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 46 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Нууцлаг, драма, сэтгэл зүйн, сургууль, амьдрал, гэр бүл

Гол дүрд: Sakurai Sho, Kamiki Ryunosuke, Uragami Seishu, Itao Itsuji, Suzuki Honami

Товч танилцуулга: Numata гэх ер бусын гэрийн багшийг Yoshimoto гэр бүл хоёрдох хүүдээ хичээл заалгахаар хөлсөлдөг. Ер бусын энэ багшийн ачаар Yoshimoto-гийн гэр бүл бага багаар өөрчлөгдөж эхэлнэ. 2013 оны тус цуврал нь 1983 оны цувралаасаа сургуулийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөнөөрөө ялгарах болно.

FROM TODAY, IT'S MY TURN (2018)

Япон нэр: Kyou Kara Ore wa!!

IMDb үнэлгээ: 6.8/10

Нийт ангийн тоо: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 46 минут

Үзвэл зохих насны хязгаар: +15

Төрөл: Адал явдалт, инээдэм, сургууль

Гол дүрд: Kaku Kento, Ito Kentaro

Товч танилцуулга: Ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Mitsuhashi Takashi, Itou Shinji гэх хоёр сурагч нэгэн хэвийн амьдрал, хэний ч үл таних хүүхдүүд байхаас залхаж гэмт хэрэгтэн болохоор шийджээ. Эхэндээ маргалдаж, зөрчилдөж байсан тэд сүүлдээ сайн найзууд болох төдийгүй Японы шилдэг гэмт хэрэгтнүүд болно.

FOR YOU IN FULL BLOSSOM-IKEMEN PARADISE (2011)

Япон нэр: Hanazakari no Kimitachi e

IMDb үнэлгээ: 7.0/10

Нийт ангийн тоо: 11

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 45 минут

Үзвэл зохих насны хязгаар: Бүх насныхан

Төрөл: Нөхөрлөл, инээдэм, хайр дурлал, сургууль, спорт

Гол дүрд: Miura Shohei, Nakamura Aoi, Maeda Atsuko

Товч танилцуулга: Sano Izumi гэх өндрийн харайлтын тамирчин гэмтлийн улмаас спортоо орхижээ. Харин түүнд дурласан Ashiya Mizuki гэх охин түүнийг спортод нь эргүүлэн авчрахын тулд Австралиас Япон руу ирж Sano-тай нэг сургуульд орох ба үсээ тайруулан, баргил хоолойгоор ярьж эрэгтэй хүүхдийн дүр эсгэн, түүнтэй нэг өрөөнд амьдардаг.

GTO: GREAT TEACHER ONIZUKA (1998)

Япон нэр: Jiitiiou

IMDb үнэлгээ: 8.4/10

Нийт ангийн тоо: 12

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 54 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Инээдэм, сургууль, драма

Гол дүрд: Sorimachi Takashi, Matsushima Nanako

Товч танилцуулга: Ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Onizuka Eikichi бол их сургууль төгсөөд л гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч болсон нэгэн. Гэвч тэр багын мөрөөдлөө биелүүлж багшийн ажилд орох ба өвөрмөц арга барилаар сурагчидтайгаа харилцаж бусад багш нарын дургүйг ихээхэн хүргэдэг. Гэвч сурагчид нь түүнд хайртай, тэрээр ч ажилдаа дуртай аж.

MEET ME AFTER SCHOOL (2018)

Япон нэр: Chugakusei Nikki

IMDb үнэлгээ: 6.3/10

Нийт ангийн тоо: 11

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 57 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Хайр дурлал, сургууль, драма

Гол дүрд: Arimura Kasumi, Okada Kenshi

Товч танилцуулга: Хайрын талаар юу ч мэдэхгүй 15 настай Akira Kuroiwa ба түүний шинэ багш Hijiri Suenaga нарын хайрын талаар өгүүлнэ. Мөн ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн байна.

MIRACLES (2018)

Япон нэр: Bokura wa Kiseki de Dekite Iru

IMDb үнэлгээ: 5.9/10

Нийт ангийн тоо: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 47 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Амьдрал, сургууль, драма

Гол дүрд: Takahashi Issei

Товч танилцуулга: Aikawa Kazuki нь их сургуульд амьтан судлалын тухай хичээл заадаг багш билээ. Гэтэл тэр сургуулийн дүрмийг зөрчиж, цаг барьдаггүй учир өдөр бүр загнуулна. Амьтдаас өөр зүйл сонирхдоггүй түүний зан ааш нь оюутнуудыг гайхшируулж заримдаа уурыг нь хүргэдэг. Учир нь  тэрээр яг л жоохон хүүхэд шиг ааштай аж.

LIFE (2007)

Япон нэр: Raifu

IMDb үнэлгээ: 8.6/10

Нийт ангийн тоо: 11

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 36 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Сэтгэл зүй, сургууль, драма

Гол дүрд: Fukuda Saki, Seki Megumi, Hosoda Yoshihiko, Hojo Takahiro,

Товч танилцуулга: Ayumu хамгийн сайн найз Yukо-доо ахлах сургуульд орох шалгалтаа өгөхөд нь тусалдаг ч Yukо шалгалтдаа унаж Ayumu-г буруутган тэдний нөхөрлөл дуусдаг. Ayumu ахлах сургуульд ороод ангийнхаа хамгийн алдартай охин Manami-тай найзалдаг боловч Manami, Ayumu-г өөрийнх нь найз залууг булаах гэж оролдож байна хэмээн буруугаар ойлгон дээрэлхэж эхэлдэг. Гэвч түүнд анхаарч туслах хэн ч байсангүй.

AMA-CHAN (2013)

Япон нэр: Ama-chan

IMDb үнэлгээ: 7.2/10

Нийт ангийн тоо: 156

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 15 минут

Үзвэл зохих насны хязгаар: Бүх насныхан

Төрөл: Хөгжим, инээдэм, сургууль, спорт

Гол дүрд: Non, Miyamoto Nobuko, Koizumi Kyoko

Товч танилцуулга: Amano Aki охин ээжтэйгээ хамт зуны амралтаараа ээжийнхээ төрсөн хот руу анх удаа эмээтэйгээ уулзахаар явдаг. Түүний эмээ шумбагч ба энэ нь Акi-д маш их таалагддаг юм. Зуны амралт нь ч дуусаж тэрээр хөл хөдөлгөөнт Токио руу эргэн ирж хотын завгүй амьдралдаа эргэн орох гэсэн боловч түүнд хөдөө тал илүү сайхан санагдана. Эмээгийнх нь шумбаж байгаа дүр зураг ч толгойноос салахгүй байв. Ингэж л тэр шумбагч болох мөрөөдлөө олжээ.

GOKUSEN (2002)

Япон нэр: Gokusen

IMDb үнэлгээ: 7.2/10

Нийт ангийн тоо: 12

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 54 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Адал явдалт, инээдэм, сургууль

Гол дүрд: Nakama Yukie, Matsumoto Jun, Oguri Shun, Waki Tomohiro, Narimiya Hiroki, Ishigaki Yuma

Товч танилцуулга: Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн багш Kumiko Yamaguchi сургуулийнхаа хамгийн хэцүү хүүхдүүдийг хариуцаж авдаг. Ажлаасаа гармаар санагдах үе байсан ч зөвхөн сругуулийн хүүхдийн тэнэглэлээс болж зугтахыг хүсэхгүй байлаа. Тиймээс тэр сурагчидтайгаа тэмцэж, тэдний өдөр тутмын амьдралд туслан хүндлэлийг нь олж авч чаддаг.

THE QUEEN’S CLASSROOM (2005)

Япон нэр: Jyoou no Kyoushitsu

IMDb үнэлгээ: 8.6/10

Нийт ангийн тоо: 11

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 45 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Сургууль, драма

Гол дүрд: Amami Yuki, Shida Mirai, Matsukawa Naruki, Fukuda Mayuko, Nagai Anzu

Товч танилцуулга: Төгс төгөлдөрт тэмүүлэгч шинэ багш Maya Akutsu нь дүрэм зөрчсөн сурагчдыг хачирхалтайгаар шийтгэдэг. 12 настай Kazumi л түүний бүх хачирхалтай шийтгэлийг давж гарсан чадах төдийгүй бусад хүүхдэд багшийнх нь энэ үйлдэл тун хэцүү санагдаж эхэлнэ.

MY BOSS, MY HERO (2006)

Япон нэр: Mai Bosu Mai, Hiirou

IMDb үнэлгээ: 7.8/10

Нийт ангийн тоо: 10

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 54 минут

Үзвэл зохих насны хязгаар: +13

Төрөл: Нөхөрлөл, драма, сургууль, инээдмийн

Гол дүрд: Nagase Tomoya

Товч танилцуулга: 27 настай Makio Sakaki эцгийнхээ ажлыг өвлөж авах зорилготой. Тэрээр эцэгтээ түүний залгамжлагч болоход тохиромжтой хүн гэдгээ баталж харуулахын тулд ахлах сургуульд эргэн орж, төгсөх ёстой болдог. Ахлах сургуульд сурч байхдаа тэрээр нөхөрлөл, хайр, шударга зан чанар зэрэг маш олон зүйл сурах болно.

THE FILES OF YOUNG KINDAICHI NEO (2014)

Япон нэр: Kindaichi Shonen no Jikenbo N

IMDb үнэлгээ: 6.5/10

Нийт ангийн тоо: 9

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 54 минут

Үзвэл зохих насны хязгаар: +15

Төрөл: Нууцлаг, инээдэм, сургууль, гэмт хэрэг

Гол дүрд: Yamada Ryosuke, Kawaguchi Haruna

Товч танилцуулга: Kindaichi Hajime нь ахлах сургуулийн сурагч. Түүний өвөө алдартай мөрдөгч байсан бөгөөд тэр өвөөгийнхөө шийдэж чадаагүй хэргийг нэг нэгээр нь шийднэ. Мөн ижил нэрт манганаас сэдэвлэн бүтээсэн.

BOYS OVER FLOWERS (2005)

Япон нэр: Hana Yori Dango

IMDb үнэлгээ: 7.9/10

Нийт ангийн тоо: 9

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 45 минут

Үзвэл зохих насны хязгаар: Бүх насныхан

Төрөл: Хайр дурлал, инээдэм, сургууль, драма

Гол дүрд: Inoue Mao, Matsumoto Jun, Oguri Shun, Abe Tsuyoshi

Товч танилцуулга: Eitoku Gakuen сургуульд “F4” гэсэн дөрвөн гишүүнтэй хөвгүүдийн бүлгэм байдаг ба тэд сурагчдыг удирддаг. Түүнчлэн F4-өөс аймшигт улаан хуудас авсан хүүхэд шилжихээс өөр аргагүй болдог ч уг сургуулийн цорын ганц ядуу охин Makino Tsukushi найзыгаа өмгөөлөн F4-ийн өөдөөс эсэргүүцэж чаддаг.

Эх сурвалж: My dramalist

#Кино урлаг #Япон цуврал