Колумбийн их сургуулийн үнэ төлбөргүй ЦАХИМ хичээлүүд


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2021-09-22

250 орчим жилийн турш дэлхийд боловсролын хөтөлбөрөөрөө тэргүүлж буй Колумбийн их сургууль нь өдгөө дэлхийн хамгийн чухал судалгааны төвүүдийн нэг болсон билээ. Тус сургууль нь сургалтын өвөрмөц орчноороо оюутнуудын дунд алдартай бөгөөд анагаах ухаан, удирдах чадвар, сэтгэл судлал зэрэг хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг аж. Ийнхүү танд Колумбийн их сургуулиас явуулж буй үнэ төлбөргүй онлайн хичээлүүдийг танилцуулж байна.

АНИМЕЙШН БА КОМПЬЮТЕР ДҮРСЛЭЛ

Энэхүү сургалтаар анимейшн хэрхэн бүтээх гол ойлголтыг физик болон компьютер дүрслэл дээр суурилан заах аж. Жишээ нь салхинд хийсэж буй даашинзны хөдөлгөөнийг физик тэгшитгэлээр бодож үр дүнд нь хөдлөгөөнт дүрс бүтээх гэх мэт.

БИЗНЕСИЙН ЛОГИК АНАЛИЗИЙН ӨГӨГДӨЛ, ЗАГВАР, ШИЙДЭЛ

Уг хөтөлбөр нь таны бизнест хэрэгтэй чадвар болон онолын мэдлэгийг өгөх юм. Тодорхойгүй байдалд хурдан шийдвэр гаргах, дүгнэлт хийх, шийдэл олох зэрэг чадварт сургах ба өгөгдөлд дүн шинжилгээ хийх, энгийн динамик тоотой хослуулан ашиглах зэрэг сэдвүүдийг судална.

МАРКЕТИНГИЙН АНАЛИЗ

Хэрхэн үр өгөөжтэй маркетинг хийх, оновчтой хөрөнгө оруулалт хийх талаарх ойлголтыг таниулах ба зах зээлийн сегментчилэл, үнэ цэнэ ба түүнийг бий болгох, харилцаа холбоо, мөнгийг эргэлтэд оруулах гэсэн сэдвүүд дээр суурилна.

РОБОТ ТЕХНИК

Робот тодорхой зайнд ачаа зөөх, замд тулгарсан саадыг давах зэрэг үйлдлийг хэрхэн загварчлах, системчлэх талаар математикийн ойлголтуудтай холбогдуулан судлах аж. Хэрэв та уг хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол таны компьютер Ubuntu Linux үйлдлийн системтэй, өндөр хурдны интернэттэй байх ёстой.

МАШИН ТЕХНИК

Уг хөтөлбөр нь эхний хагас ба хоёр дахь гэсэн хоёр хэсгээр явагдах бөгөөд орчин үеийн бүхий л машин техникийн загварын алгоритм, математик тооцоолол хийх талаар дэлгэрэнгүй ойлголт өгнө.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Компьютерийн системийг бүтээх үндсэн ойлголт болон хиймэл оюун ухаант роботыг амьдрал дээр хэрхэн ашиглах талаар мэдлэгийг олгоно. Мөн туршлага хуримтлуулах боломжтой.

ЧӨЛӨӨТ МӨНГӨНИЙ УРСГАЛ

Томоохон компанийн санхүүгийн тайлантай танилцаж чөлөөт мөнгөний урсгалд дүн шинжилгээ хийх, хэрхэн өсөн нэмэгдүүлэх талаар суралцана.

ЭРЭЛТ БА НИЙЛҮҮЛЭЛТ

Хувцас худалдаалдаг дэлгүүр хэзээ хямдрал зарлах ёстой вэ? гэх мэт жижигхэн боловч бүх төрлийн компаниудад тулгардаг эрэлт нийлүүлэлтийн менежментийг шийдэх арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдлэг өгөх юм.

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БА СЭТГҮҮЛ ЗҮЙ

Сэтгүүл зүйн салбар нь шударга бус явдал, хууль бус үйлдэлтэй сүүлийн 100 жил хэрхэн тэмцэж ирснийг, дижитал эринд сэтгүүл зүйн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг, цаашид хэрхэх талаар судална.

Хэрэв та сургалтын хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: edX

#Боловсрол #Үнэ төлбөргүй хичээл #Колумбийн их сургууль