БҮРТГЭЛ: ОХУ-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах хүсэлтэй хэн бүхэнд


2022-2023 оны хичээлийн шинэ жилд ОХУ-ын аль ч их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ. Тодруулбал, ирэх хичээлийн жилд ОХУ-д үнэ төлбөргүй суралцах зорилгоор сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй гадаадын иргэн болон гадаадад амьдарч буй хүмүүсийг бүртгэх ажил энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Бүртгүүлэх мэдээллийн системд нэвтрэх бол ЭНД дарна уу. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Нэгдүгээр үе шат- “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрууд, Орос Улсын Элчин Сайдын Яам, гадаадад ажиллаж буй төлөөлөгчийн газрууд юун түрүүнд сонгон шалгаруулалтыг тухайн горилогчийн амьдардаг улсад зохион байгуулна.

Энэ шатанд оролцохын тулд:

  • Заасан хугацаанд ЭНЭ хаягаар бүртгүүлэх
  • Мэдүүлгийг үнэн зөв, чанартай бөглөн ОХУ-ын их, дээд сургуулиудаас хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (Зургаа хүртэлх тооны их, дээд сургуулийн нэрийг сонгож, суралцах хүсэлтийн дагуу жагсаах)
  • Нэгдүгээр үе шатанд шаардагдах бичиг баримтыг орос хэл рүү хөрвүүлэх (ХАВСРАЛТ дээр дарж уншина уу) 
  • Горилогчид нэг чиглэл, мэргэжлээр боловсролын аль нэг түвшинд суралцахаар сонгон шалгаруулалтад оролцоно.

ЧУХАЛ

  • Сонгон шалгаруулалтад сайн дүн бүхий боловсролын гэрчилгээтэй горилогчдыг оролцуулна. Гэрчигээнд гол бус 1-2 хичээл нь “Дунд” үнэлгээтэй байж болно. (ХАВСРАЛТ дээр дарж уншина уу) 
  • Мэдүүлэгч өөрийн тухай хуурамч эсвэл дутуу мэдээлэл ирүүлсэн тохиолдолд горилогчийн нэгдүгээр шатны дүнг хүчингүйд тооцох төдийгүй дараагийн шатанд оруулахгүйг анхаарна уу!

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар

#Бүртгэл #Тэтгэлэг #ОХУ