ТАНИЛЦ: Дуртай номоо унших боломжтой “ESAN” асар


Өчигдөр буюу есдүгээр сарын 17-нд 30 дахь удаагийн “Үндэсний номын баяр” Улаанбаатар хотын төв талбайд нээлтээ хийсэн юм. Тэгвэл тэр дундаас хамгийн онцгой нь дуртай номоо унших боломжийг бүрдүүлж буй “ESAN” асар байлаа.

“ESAN” АСАР ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Уншигч та бүхэн энэхүү асарт зочилсноор тухтай орчинд хүссэн номоо уншихаас гадна Үндэсний цахим номын сантай танилцаж, хэрхэн ашиглах зааврыг нь мэдэж авах боломжтой юм. Тодруулбал “ESAN” нь одоогоор багш, сурагч, оюутнуудад зориулсан 50,000 гаруй төрлийн ном, сурах бичгийн сантай бөгөөд монголын хамгийн олон контенттой цахим номын сан гэдгээрээ онцлогтой аж.

ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Гар утас, таблет компьютер байхад л та хаанаас ч, хэзээ ч оюуны өмчөөр баталгаажсан ном, сурах бичгийг уншиж чадна гэдгээрээ маш том давуу талтай. Техник, технологийн салбарт шинэчлэл хийгдсээр буй энэ цаг үед хамгийн COOL цахим шийдэл бол “ESAN” юм.

Хэрэв та ном уншингаа шинэ технологитой танилцахыг хүсвэл маргааш буюу есдүгээр сарын 19-нд төв талбайн “Үндэсний номын баяр”-т хүрэлцэн ирээрэй.

Сонирхуулахад номын зохиолчид "ESAN"-тай гэрээ байгуулан, хамтран ажиллах бүрэн боломжтой. Хэрэв та үндэсний цахим номын санд зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.  

#ESAN #Үндэсний номын баяр #Цахим номын сан