ФОТО: Өмнөд Солонгосын шилдэг жүжигчид ӨМНӨ ба ОДОО


Энэхүү нийтлэлдээ бид Өмнөд Солонгосын өндөр үнэлгээ бүхий 25 жүжигчний кино урлагийн салбарт анх хөл тавьж байсан үеийг онцолж байна. Тэд анхнаасаа л гол дүр байсан болов уу?

Өөрсдийн авьяас чадвар, хичээл зүтгэлээр шилдэг жүжигчин хэмээх алдрыг хүртсэн тэдний хамгийн анхны болон сүүлд бүтээсэн дүрүүдтэй танилцъя.

LEE MIN HO

Нас: 34

Анхны дүр: “Sharp” (2003) цувралын Jin Ho

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “The King: Eternal Monarch” (2020) цувралын Lee Gon

Сонирхолтой баримт: Өнгөрсөн сард түүнийг Momoland хамтлагийн Yeon Woo-тэй болзож байгаа гэсэн мэдээллийг Dispatch-аас гаргасан боловч хоёр талын агентлагууд хоёул үүнийг үгүйсгэсэн билээ.

PARK SHIN HYE

Нас: 31

Анхны дүр: “Stairway to Heaven” (2003) цувралын Jung Suh-гийн бага нас

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Sisyphus: The Myth” (2021) цувралын Kang Seo Hae

Сонирхолтой баримт: Тэр 2017 оны сүүл үеэс жүжигчин Choi Tae Joon-тэй болзож байгаа.

GONG YOO

Нас: 42

Анхны дүр: “School 4” (2001) цувралын Hwang Tae Young

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Seobok” (2021) киноны Gi Heon

Сонирхолтой баримт: 2017 онд түүнийг Күнзийн 79 дэх үеийн үр удам гэдгийг нотолсон.

HYUN BIN

Нас: 38

Анхны дүр: “Stalker” (2003) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Crash Landing On You” (2019) цувралын Ri Jung Hyuk

Сонирхолтой баримт: Түүний жинхэнэ нэрийг Kim Tae Pyung гэдэг бөгөөд 2002 онд “Shower” нэртэй кинонд анхны дүрээ бүтээж байсан ч уг кино үзэгчдийн хүртээл болж байгаагүй юм.

SON YE JIN

Нас: 39

Анхны дүр: “Delicious Proposal” (2001) цувралын Jang Hee Ae

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Crash Landing On You” (2019) цувралын Yoon Seri

Сонирхолтой баримт: 18 настайдаа кино урлагийн ертөнцөд хөл тавьж байсан түүнийг “Үндэсний анхны хайр” хэмээн нэрлэдэг.

KIM SOO HYUN

Нас: 33

Анхны дүр: “Kimchi Cheese Smile” (2007) цувралын Kim Soo Hyun

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “It’s Okat Not Be Okay” (2020) цувралын Moon Gang Tae

Сонирхолтой баримт: Тэр Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг.

JUN JI HYUN

Нас: 39

Анхны дүр: “Fascinate My Heart” (1998) цувралын Ka Yeong

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Kingdom: Ashin of the North” (2021) киноны Ashin

Сонирхолтой баримт: Тэр 2012 онд улсдаа алдартай үндэсний хувцас зохион бүтээгчийн ач хүүтэй гэрлэж өдгөө хоёр хүүхдийн ээж болжээ.

SONG JOONG KI

Нас: 35

Анхны дүр: “Get Karl! Oh Soo Jung” (2007) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Vincenzo” (2021) цувралын Park Joo Hyung

Сонирхолтой баримт: 2005 онд тэр бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн.

SONG HYE KYO

Нас: 39

Анхны дүр: “First Love” (1996) цувралын сурагч

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Encounter” (2018) цувралын Cha Soo Hyun

Сонирхолтой баримт: Эмч нар түүнийг дөнгөж төрөх үед цаашид амьдрах боломжгүй гэж үзэж байсан ч тэр эмчилгээгээ давж гарч чадсан юм. Тийнхүү эцэг эх нь түүнийг төрснөөс дөрөв хоногийн дараа улсын бүртгэлд бүртгүүлж байжээ.

YOO AH IN

Нас: 34

Анхны дүр: “Sharp” (2003) цувралын Yoo Ah In

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Hellbound” (2021) цувралын Jeong Jin Soo

Сонирхолтой баримт: Түүний жинхэнэ нэрийг Uhm Hong Sik гэдэг бөгөөд Ah In гэсэн тайзны нэр нь герман хэлний “Нэг” гэсэн утгыг илэрхийлдэг аж.

LEE JONG SUK

Нас: 33

Анхны дүр: “Sympathy” (2005) киноны Lee Han Sol

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Romance Is a Bonus Book” (2019) цувралын Cha Eun Ho

Сонирхолтой баримт: Тэр одоогоор Girls’ Generation хамтлагийн гишүүн Yoona-тай “Big Mouth” нэртэй шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллаж байна.

SEO YEA JI

Нас: 31

Анхны дүр: “Potato Star 2013QR3” (2013) цувралын Noh Soo Young

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Recalled” (2021) киноны Soo Jin

Сонирхолтой баримт: Тэр маш нарийн бэлхүүстэй гэдгээрээ алдартай төдийгүй иог болон балетаар хичээллэдэг.

SO JI SUB

Нас: 43

Анхны дүр: “Three Guys and Three Girls” (1996) цувралын Kim Chul Soo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “My Secret Terrius” (2018) цувралын Kim Bon

Сонирхолтой баримт: 2019 онд тэрээр хөтлөгч Jo Eun Jung-тай үерхэж буйгаа олон нийтэд зарласан ба өнгөрсөн онд гэрлэлтээ батлуулсан юм.

SHIN MIN AH

Нас: 37

Анхны дүр: “Volcano High” (2001) киноны Yoo Chae Yi

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Diva” (2020) киноны Lee Young

Сонирхолтой баримт: Тэрээр одоогоор tvN телевизийн “Hometown Cha Cha Cha” цувралд дүр бүтээж байгаа бөгөөд киноны үзэгчдийн хувь маш өндөр үзүүлэлттэй байна.

LEE SEUNG GI

Нас: 34

Анхны дүр: “Nonstop 5” (2004) цувралын Lee Seung Gi

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Mouse” (2021) цувралын Jung Ba Reum

Сонирхолтой баримт: Тэр 17 насандаа дуучнаар дэбют хийж байсан.

HA JI WON

Нас: 43

Анхны дүр: “New Generation Report: Adults Don’t Understand Us” (1997) цувралын сурагч

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Pawn” (2020) киноны Seung Yi

Сонирхолтой баримт: Тэр Өмнөд Солонгосын хамгийн томд тооцогддог “Пэксан” шагнал гардуулах ёслолоос дөрвөн удаа шагнал хүртэж байсан.

PARK BO GUM

Нас: 28

Анхны дүр: “Blind” (2011) киноны Min Dong Hyun

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Seo Bok” (2021) киноны Seobok

Сонирхолтой баримт: Түүний ээж Bo Gum-ыг тээж яваагаа мэдэлгүй хүчтэй өвчин намдаах эм хэрэглэсэн тул үр хөндүүлэх гэж байжээ. Гэвч эцэст нь төрүүлэхээр шийдсэн гэдэг.

PARK BO YOUNG

Нас: 31

Анхны дүр: “Secret Campus” (2006) киноны Cha Ah Rang

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Doom at Your Service” (2021) цувралын Tak Dong Kyung

Сонирхолтой баримт: Тэр дуулахын зэрэгцээ төгөлдөр хуур тоглодог.

JANG HYUK

Нас: 44

Анхны дүр: “Model” (1997) цувралын Joon Ho

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “The Swordsman” (2020) киноны Tae Yul

Сонирхолтой баримт: Тэр 2008 онд гэрлэсэн ба өдгөө гурван хүүхэдтэй.

LEE YOUNG AE

Нас: 50

Анхны дүр: “How’s Your Husband” (1993) цувралын Do Do Hee

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Bring Me Home” (2019) киноны Seo Jung Yeon

Сонирхолтой баримт: Тэр Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэгдүгээрт бичигддэг.

JO IN SUNG

Нас: 40

Анхны дүр: “Jump” (1999) цуврал

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Escape from Mogadishu” (2021) киноны Kang Dae Jin

Сонирхолтой баримт: Маш урт хөлнийхөө ачаар тэр ихэнхдээ зөвхөн өөрт нь зориулан хийгдсэн хувцас өмсөх шаардлага гардаг.

GONG HYO JIN

Нас: 41

Анхны дүр: “Memento Mori” (1999) киноны Ji Won

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “When the Camellia Blooms” (2019) цувралын Dong Baek

Сонирхолтой баримт: Тэр жүжигчин Shin Min Ah-тай дотно найзууд.

PARK SEO JOON

Нас: 32

Анхны дүр: “Perfect Game” (2011) киноны Chil Goo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Itaewon Class” (2020) цувралын Park Sae Royi

Сонирхолтой баримт: Тэр “Marvel” студийн шинэ уран бүтээл болох “The Marvels” кинонд дүр бүтээх болсны зэрэгцээ өнгөрсөн сард зураг авалтдаа оролцохоор Лос Анжелес руу явжээ.

KIM TAE HEE

Нас: 41

Анхны дүр: “Last Present” (2001) киноны Park Jung Yeon-ны бага нас

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Hi, Bye Mama” (2020) цувралын Cha Yu Ri

Сонирхолтой баримт: Тэр дуучин, жүжигчин Rain-тэй 2017 онд хуримлаж, өдгөө хоёр хүүхдийн ээж болоод байгаа юм.

LEE BYUNG HUN

Нас: 51

Анхны дүр: “Asphalt My Hometown” (1991) цувралын Jin Woo

Хамгийн сүүлд бүтээсэн дүр: “Emergency Declaration” (2021) киноны Jae Hyuk

Сонирхолтой баримт: Карьераа эхлүүлсэн цагаас хойш дэлгэцийн нийт 63 бүтээлд дүр бүтээсэн төдийгүй Холливүүдийн долоон кинонд тоглосон чадварлаг жүжигчин юм.

Эх сурвалж: Koreaboo, Wikipedia

#Кино урлаг #Энтертайнмент #Солонгос