ТАНИЛЦ: Apple компанийн ШИНЭ бүтээгдэхүүнүүд


Х. Болормаа | YOLO.MN
2021-09-15

Өнгөрсөн шөнө Apple компани ээлжит арга хэмжээгээ дижитал хэлбэрээр зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Үүнд iPhone 13, iPhone 13 pro, IPhone 13 pro max, iPhone 13 mini, iPad-ийн шинэ загвар мөн Apple Watch Series гэсэн бүтээгдэхүүнүүд багтжээ.

iPhone 13/iPhone 13 mini

Apple намрын танилцуулах арга хэмжээгээрээ iPhone-ий шинэ загварыг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа ч уламжлалаа дагаж өндөр хүлээлттэй байсан iPhone 13-ийг танилцууллаа. Уг утас салхи зүсэм хавтгай дэлгэцтэй бөгөөд таван өнгийн сонголттойгоор худалдаанд гарах юм байна.

Шинэ загварын ухаалаг утасны хамгийн гол инновацуудын нэг бол камер юм. Apple компанийн зүгээс танд мэргэжлийн зураг авалтыг гар утаснаасаа хийх боломжийг олгож илүү өргөн, илүү нягтралтай, мөн гэрэл багатай нөхцөлд ч төвийг дагасан буюу sensor-shift optical image stabilization (OIS) тохиргоог санал болгож байна. Эдгээр загварын утасны 5G сүлжээ нь 60 гаруй орны 200 гаруй сүлжээнд холбогдох юм. Ийнхүү утасны хурд болон хүчин чадал илүү сайжирснаар үсрэнгүй хөгжлийн энэ зуунд таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад түлхэц болох билээ.

Цэнэгээ өмнөх загвараасаа 1 цаг 30 минутаар илүү хадгалах технологиор хийгдсэн. Утасгүй төхөөрөмж болон шинэхэн загвараа дагалдах утасны гэрийг ч мартаагүй шүү. Бүтээгдэхүүний захиалга энэ сарын 17-ноос эхлэх бөгөөд үнийн хувьд iPhone 13 Mini 699 ам.доллараас эхлэх бол iPhone 13 799 ам.доллараас эхлэх аж.

Хэмжээ: iPhone 13 Mini - 5.4 инч, iPhone 13 6.1 инч

Дэлгэц: OLED 

Чип: A15 Bionic

Камер: Хос камертай бөгөөд 12MP, гэрэл ялгаруулах хүчин чадал 74 хувь

Өнгөний сонголт: Ягаан, цэнхэр, midnight (хар), starlight (мөнгөлөг), улаан

iPhone 13 pro /iPhone 13 pro max

Apple компани шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ маш хүчирхэг үйлдлийн систем болон материалаар үйлдвэрлэсэн тул одоо байгаа энэхүү хэлбэр болон чанараа насан туршид чинь хадгалж чадна хэмээн ам бардам танилцуулсан юм.  

Нийт дөрвөн өнгийн сонголттой байх бөгөөд бүхий л эд анги, үзүүлэлт дээр сайжруулалт хийгдсэн гэж хэлж болно. Үнийн хувьд iPhone 13 Pro 9699 ам.доллараас эхлэх бол iPhone 13 Pro Max 1099 ам.доллараас эхлэх аж.

Хэмжээ: iPhone 13 Pro - 6.1 инч, iPhone 13 Pro Max - 6.7 инч

Дэлгэц: Super Retina XDR

Чип: A15 Bionic

Камер: Шөнийн горим бүхий гурван камер - 12MP

Өнгөний сонголт: Graphite (саарал), алтлаг, мөнгөлөг, sierra (хөх) 

9-р үеийн iPad/ iPad mini

Дэлгэцийн хэмжээ болон үзүүлэлтийг сайжруулсан тул өмнөх үеийн iPad-уудтай харьцуулахад 80 хувиар хурдан ажиллана. Apple үзгийг дэмжихээс гадна төвийг дагах системтэй учир хичээл болон ажил хийхэд илүү амар болжээ. 9-р үеийн iPad-ийн хувьд:

Хэмжээ: 10.2 инч

Чип: А13 Bionic

Үйлдлийн систем: iPadOS

Камер: Урд - 12MP, Ард 8MP

Багтаамж: 64GB гэсэн үзүүлэлттэй байна. 

Apple Watch series 7

Бүтээгдэхүүний дэлгэцийн хэмжээ томорч, үнэт чулуун ирмэгүүд нь 1.7мм болж нимгэрснээр аливаа мэдээллийг уншихад илүү амар болжээ. Тухайлбал, өмнөх загвараасаа 50 гаруй хувиар илүү хэмжээтэй текстийг харах боломжтой болсон байна. 

Функцын хувьд цусан дахь хүчилтөрөгч, зүрхний цохилтыг хэмжих тэргүүтэй эрүүл мэндэд ээлтэй олон горимыг шинээр нэмжээ. Үнийн хувьд 399 ам.доллараас эхэлнэ. 

Эх сурвалж: Apple

#Технологи #Мэдээ #Apple #iPhone