ФОТО: 2021 оны VMA шагнал гардуулах ёслолын ХАМГИЙН ГАЛЗУУ төрхүүд


Миау | YOLO.MN
2021-09-13

Салбартаа нэр хүндтэй MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол өдгөө 36 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ингээд уг үйл ажиллагааны онцлох төрхүүдийг хүргэж байна. 

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ - DOJA CAT

Бүтэн гурван цагийн турш үргэлжилсэн энэхүү үдшийн хөтлөгчөөр дуучин Doja Cat ажилласан бөгөөд олны нүдийг хужирласан хэд хэдэн загвараар гоёлоо.

Дуучин SZA-тай хамтран дуулсан "Kiss Me More" дуугаараа уг наадмын Шилдэг хамтрал шагналын эзэн болсон тэрээр шагналаа гардан авахдаа авгалдайн өмсгөл өмссөн байлаа. Энэхүү загвар нь дизайнер Thom Browne-ийн 2018 оны Хавар, Зуны коллекцын нэгэн хэсэг байсан билээ. 

Харин дараа нь нарийхан гэгч нь бэлхүүстэй, шаргал үстэй эмэгтэй болон гарч ирсэн юм. 

Ингээд студийн гурав дахь цомгийнхоо "Been Like This", "You Right" зэрэг уран бүтээлүүдийг агаар дээр улаан jumpsuit буюу үргэлж хослолтойгоор толилуулав. 

Ийнхүү ахиад л маш хачирхалтайгаар хувцаслан гарч ирсэн нь уруу харсан сандлан малгай байв. Хамгийн инээдтэй нь тэрээр дуучин Olivia Rodrigo-д Шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг гардуулсныхаа дараа толгой дээрээсээ сандлаа аваад, түүн дээрээ сууж харагдсан. 


Греммийн зургаан удаагийн шагналт кантри дуучин Kacey Musgraves "Valentino" брэндийн 2021 оны Намрын цуглуулгын нэгэн хэсэг болсон нил ялгаан өнгийн хослолоор гоёжээ. 

Харин сүүлийн үед хийсэн үйлдэл бүр нь шуугиан тарих болсон реппэр Lil Nas X "Versace" брэндийн бүдэг нил ялгаан өнгийн хослолтойгоор улаан хивсний ёслол дээр хүрэлцэн иржээ. 

TikTok платформ дээрх хамгийн олон дагагчтай алдартнуудын жагсаалтын дөрөвдүгээр байрын эзэн тэрээр энэ оны тавдугаар сард "Warner Records" дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж, "Build a Bitch" нэртэй сингл дуугаа цацсан нь чамгүй олон залуусын дуртай дууны жагсаалтад багтаж байна. 

"Malibu", "Broken Glass" тэргүүтэй уран бүтээлүүдээрээ сонсогчдодоо танигдсан Герман гаралтай дуучин Kim Petras энэ наадамд дизайнер Richard Quinn-ий урласан тансаг даашинзтай хүрэлцэн иржээ. Мөн толгойн оройноосоо хөлийнхөө үзүүр хүртлээ "латексжсан" байсныг нь дурдахгүй байхын аргагүй. 

АНУ-ын жүжигчин, дуучин Billy Porter энгийн биднийг энгийн гэдгийг дэндүү ихээр мэдрүүлдэг нэгэн дээ. Улаан хивсний ёслол бүрт сонирхолтой байдлаар хувцаслан ирдэг тэрээр энэ жилийн хувьд "мөв мөнгөлөг" болжээ. 

"Transformers" франчайзын од, жүжигчин Megan Fox реппэр найз залуу Machine Gun Kelly-гийн хамтаар "MTV VMA 2021" хөгжмийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн иржээ. 

Эх сурвалж: Insider

#Үйл явдал #Дуу хөгжим #MTV #VMA