LISA-гийн соло уран бүтээл цацагдлаа


Blackpink хамтлагаас бие даасан уран бүтээлээ гаргаж буй гурав дахь гишүүн бол LISA. Түүний соло цомог нь “LALISA” нэртэй бөгөөд хоёр дуунаас бүрдэх юм. Тэрээр дэбютийнхээ тухай,

- “Би соло цомгоо гаргаж байгаадаа огт итгэхгүй байсан. Бүжгийн дэглэлтээ бэлдэж байх үедээ ч итгэхгүй хэвээр л байв. Ингээд клипний зураг авалт эхлэхэд л жинхэнээсээ болж байгаа зүйл гэдгийг ухаарсан шүү. Цомгийн нэрнээс эхлээд бүх зүйл нь миний хувьд утга учиртай. Би жинхэнэ Lalisa гэж хэн бэ гэдгийг харуулахыг хүссэний зэрэгцээ миний уран бүтээлээс үзэгчдийг “Аан үнэхээр л Lisa-гийн л хийж чадах зүйл байна” гэсэн мэдрэмж аваасай гэж хүсэж байна” хэмээн ярьсан юм.

Түүний цомгийн гол дуу нь “Lalisa” бөгөөд дагалдах дуу нь “Money” гэх нэртэй аж. Өнөөдөр Улаанбаатарын цагаар өдрийн 12 цагт цацагдсан төдийгүй дууны өнгө аясад Тайланд хэв маягийг оруулж өгснөөрөө онцлогтой болжээ.

Сонирхуулахад хамтлагийн гишүүн Jennie-гийн “Solo” (2018) дуу нь 24 цагт 14.6 сая үзэлт авч байсан бол, Rose-гийн “On the ground” (2021) дуу нь 41.6 сая үзэлтийг авч тухайн үеийнхээ шинэ амжилтуудыг тогтоож чаджээ. Харин “LALISA” дууны танилцуулга бичлэг нь хоёрхон өдрийн дотор 16 сая үзэлт аваад байсан юм. Тэгвэл уг дууны клип нь ямар шинэ амжилт үзүүлэх бол?

Эх сурвалж: Soompi

#Дуу хөгжим #Lisa