Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (09.13-09.19)


Б.Анх-Учрал | YOLO.MN
2021-09-10

Yolo.mn сайтын уншигчид маань хичээлийн шинэ жил эхэлснээс хойш толгой өндийх завгүй л явж байна уу? Тэгвэл тархиа амраангаа Z үеийнхний хамрагдах боломжтой дараах үйл ажиллагаануудыг сонирхоод үзээрэй. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. БНСУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Есдүгээр сарын 10-14-ний өдөр

Хаана: МУИС-ийн Төв номын сан, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, Нийслэлийн 23-р дунд сургууль, Солонгост Сургууль Төгсөгчдийн Холбоо

Зохион байгуулагч: Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам, Олон Улсын Боловсролын Үндэсний Хүрээлэн

Дэлгэрэнгүй: Энэхүү үзэсгэлэнд хамрагдсанаар Өмнөд Солонгосын төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй их дээд сургуулийн хөтөлбөр, хэлний бэлтгэл болон тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. Мөн элсэн орохыг хүссэн сургуулийнхаа багш, удирдах албан тушаалтнуудтай /орчуулагчийн тусламжтайгаар/ видео дуудлага хийж болох аж.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. APPLE - "CALIFORNIA STREAMING"

Хэзээ: Есдүгээр сарын 14

Хаана: Цахимаар

Зохион байгуулагч: "Apple" компани

Дэлгэрэнгүй: Apple компани жил болгоны намар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаанд гаргадаг бичигдээгүй хуультай билээ. Тэгвэл энэ жил тус компанийн хамт олон iPhone 13 тэргүүтэй бүтээгдэхүүнүүдээ ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 14-нд танилцуулахаар болжээ.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

3. DIGITAL NATION - 2021

Хэзээ: Есдүгээр сарын 17-ноос 19

Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн

Зохион байгуулагч: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Дэлгэрэнгүй: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн болох ICT EXPO энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж DIGITAL NATION нэрийн дор зохион байгуулагдахаар боллоо.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ,ҮЗВЭР

4. BLACKPINK THE MOVIE

Хэзээ: Есдүгээр сарын 17-ноос

Хаана: Gegeenten кино театр, Prime Cineplax, Tengis кино театр, Gobi Cinema, Cinema Next

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 40 минут

Дэлгэрэнгүй: Blackpink хамтлаг нь 2016 онд анхны уран бүтээлээ олны хүртээл болгосноос хойш хөгжмийн салбарт маш том тэсрэлт хийж Өмнөд Солонгос гэлтгүй дэлхий дахинаа гайхалтай нэр хүндийг олж авсан. Тэгвэл тэд таван насныхаа төрсөн өдрөөр “Blackpink:The Movie” хэмээх баримтат киногоо цацсан бөгөөд дэлхийн 100 гаруй орны CGV дэлгэцээр гаргахаар төлөвлөсөнд нь Монгол Улс ч багтсан юм. Тус кинонд гишүүдийн ярилцлага, фенүүдтэйгээ хуваалцахыг хүссэн зүйлс болон өнгөрсөнд үзүүлж байсан үзүүлбэрүүдийг багтааж дурсамжаар аялуулах юм.

Та ЭНД дарж үзвэрийн цаг болон тасалбарын үнийн талаарх мэдээллийг авах боломжтой.

5. GANGBAY ХАМТЛАГИЙН ЦОМГИЙН НЭЭЛТ

Хэзээ: Есдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагт

Хаана: Zaisan Punk House Event Hall (Цацрал төв)

Дэлгэрэнгүй: Gangbay хамтлаг “Гилбаа” цомгийн нээлтийн үйл ажиллагаагаа энэ сарын 17-ны өдөр хийхээр болжээ. Тус эвентэд Энэрэл, Lil Thug-E, NMN, Badagaa, Erdene, Smokie тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

6. ТИКТОК БҮЖГИЙН УРАЛДААН

Бичлэг хүлээн авах хугацаа: Есдүгээр сарын 6-15-ны өглөө 10:00 цаг хүртэл

Зохион байгуулагч: Gegeenten Entertainment Center, Mongoliаn Dance Studio

Дэлгэрэнгүй: Blackpink хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч “Блинк”-үүддээ зориулан зарлаж буй тус бүжгийн тэмцээнд зөвхөн Blackpink хамтлагийн дуун дээр бүжиглэх ба үргэлжлэх хугацаа нь 60 секундээс хэтрэхгүй байхыг анхаараарай. Өөрийн тик ток бүжгийн бичлэгээ Gegeenten Entertainment Center-ийн пейж хуудасруу илгээнэ. Хамгийн их лайк, шейр авсан оролцогч ялна.

Та ЭНД дарж уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

5. “NOMADIC MASTERS-2021” DOTA 2-ИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН

Тэмцээн болох хугацаа: Есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд

Зохион байгуулагч: Монголын Электрон Спортын холбоо (MESA)

Дэлгэрэнгүй: 2020 оны арванхоёрдугаар сараас хойш зохион байгуулагдсан “MESA PRO SERIES” дотоодын шилдгийг шалгаруулах цуврал явагдаж аваргууд нь тодорсон билээ. Тэгвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд үндсэн шатны тоглолтууд буюу тайзан дээрх тоглолтууд явагдах аж. Тэмцээн ICT Expo-ийн хүрээнд Digital Nation агуулга дор үзэгчтэйгээр явагдах юм байна.

Та ЭНД дарж уг тэмцээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе