Хятадын телевизийн сувгуудаар “эмэгтэйлэг” эрчүүдийг гаргахыг хориглолоо


Миау | YOLO.MN
2021-09-07

БНХАУ-ын Засгийн газар телевизийн сувгуудаар “эмэгтэйлэг” дүр төрхтэй эрэгтэйчүүдийг гаргахыг хоригложээ. 

Тэд “эмэгтэйлэг” гэдгээрээ кпоп, ж-рок урсгалын уран бүтээлчдийг илэрхийлсэн бололтой. Тухайлбал, Хятадын дуучин, жүжигчин болоод урлаг соёлын бусад одууд хөрш зэргэлдээ орших Өмнөд Солонгос, Япон улсын нөлөөнд автаж, цаашлаад улсынхаа залуу үеийнхэнд нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Тийнхүү Коммунист намын нийгэмд тавих хяналтыг чангатгах кампанит ажлын хүрээнд эрэгтэйлэг шинжийг агуулсан “role model” буюу залуусын үлгэр жишээ болсон хүмүүсийг дэмжихээ илэрхийлсэн юм. 

Өнгөрсөн сард тус улсад 18-аас доош насны хүүхдүүдэд долоо хоногт гурван цаг видео тоглоом тоглох хязгаар тогтоосон билээ. 

Эх сурвалж: 9GAG

#Мэдээ #Соёл #Хятад #Урлаг