ВИДЕО: Паралимпын үеэр гэрлэх санал тавьжээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-09-03

Токио-2020 паралимпын наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн T11 гүйлтийн төрөлд өрсөлдсөн Кабо-Верде улсын тамирчин Кеула Нидреа Перейра Семедо тэмцээний үеэр гэрлэх санал хүлээж авчээ.

Уралдаанд түүнтэй хамт гүйсэн хөтөч Мануэл Антонио Ваз Да Вейга тэмцээн дууссаны дараа түүнд гэрлэх санал тавьсан бөгөөд Семедо зөвшөөрсөн байна.

Семедо финалд шалгарч чадаагүй ч энэ явдал түүний болон тэмцээний хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байв.

Түүний өрсөлдөгчид уг явдлыг гэрчлэн зогсож баяр хүргэсэн байна.

Токиогийн олимпын үеэр, өнгөрсөн долоодугаар сард Аргентины туялзуур сэлэмний тамирчин Мариа 17 жил хамт байсан дасгалжуулагчаасаа гэрлэх санал хүлээн авч байсан.

#Мэдээ #Паралимп #Хайр