МУИС: Япон Улсын Сайтама их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2021-08-31

МУИС, Япон Улсын Сайтама их сургууль хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

1. МУИС-ийн бакалаврын 2-3, 4 дүгээр түвшний төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
2. 
Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна
3. 
Англи эсвэл япон хэлний дунд түвшний мэдлэгтэй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Application form (компьютер дээр бөглөн, засварлах боломжтой PDF file-аар илгээнэ) татах
2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх, магистрын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
4. Англи хэл дээр тодорхойлох захиа – 1ш. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг байх
5. Statement of purpose буюу суралцах төлөвлөгөө (1 нүүр англи эсвэл япон хэл дээр шивсэн байна)
6. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT оноотой бол батламжийг хавсаргах
7. Санхүүгийн/Банкны баталгаа
- Улирал суралцах бол 500,000 йенээс доошгүй
- Улирал суралцах бол 1,000,000 йенээс доошгүй баталгаа гаргана
- Хэрвээ банкны баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол батлан даахыг зөвшөөрсөн тухай англи хэл дээрх албан ёсны захидал хавсаргана
8. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
9. Цээжний рентген зураг, сүрьегийн шинжилгээний хариу (англи хэл дээр, эмчийн тамгатай)
10. 6 сараас хэтрээгүй паспортын цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)
11. Суралцах хугацаа: 1–2 улирал

ХАМРАГДАХ ОЮУТНЫ ТОО: 1 оюутан

ХӨТӨЛБӨР:

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу: http://en.saitama-u.ac.jp/exchangeprograms/courses/

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, тусгаарлалтын зардал, бусад зардлыг суралцагч хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Хүсэлт гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. И-мэйл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сайтама Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт илгээнэ. Сайтама их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр