"Англи хэл сурцгаая" эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа


VOA | YOLO.MN
2021-08-30

Өсвөр үе, залууст зориулсан мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэдэг yolo.mn сайтын хамт олон бид “Voice of America” төвтэй хамтран “Англи хэл сурцгаая” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан билээ. Ийнхүү уралдааны үр дүнг та бүхэнд танилцуулж байна. 

Англи хэл дээр эсээ бичих уралдаанд 13-18 насны хүүхэд залуус дараах гурван сэдвээс сонгон бүтээлээ ирүүлсэн юм. Үүнд:

- Өөрийгөө танилцуулах /Жишээ бичлэг/
- Гэр бүлийнхнээ танилцуулах /Жишээ бичлэг/
- Дуртай алдартныхаа гадаад төрхийг дүрслэх /Жишээ бичлэг/. 

Ийнхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах гурван бүтээл шилдгээр шалгарлаа. 


Нэгдүгээр байр: Говь-Алтай аймгийн Дарив сургуулийн сурагч Г. Эрдэнэцэцэг

Хоёрдугаар байр: Томүжин Альтернатив сургуулийн сурагч Т. Намуун

Гуравдугаар байр: Шинэ эхлэл сургуулийн сурагч Б. Ууганзаяа

Бүтээлийг үнэлэхдээ дараах шалгуур дээр үндэслэсэн болно. Үүнд:

- Сэдэв, зорилго, агуулга хоорондын уялдаа холбоо /40 оноо/
- Найруулга /30 оноо/
- Зөв бичих дүрэм /30 оноо/


ШАГНАЛ

Шилдэг гурван байр:

- Өргөмжлөл (англи хэлээр)

- Yolo.mn сайт болон “Voice of America” төвөөс гарын бэлэг

Жич: Зохион байгуулсан уралдаанд маань идэвх чармайлттай оролцож бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо баярлалаа. Бүтээлээ хугацаандаа ирүүлсэн оролцогчидтойгоо холбогдон талархлын бичиг болон гарын бэлэг гардуулах тул түр хүлээгээрэй. heart

Амжилт хүсье!

#Мэдээ #Эсээ #VOA #Дүн