Соёл урлагийн их сургуулийн УР ЧАДВАРЫН шалгалт үргэлжилж байна


YOLO.mn | YOLO.MN
2021-08-27

Их дээд сургуулиудын элсэлт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд шинээр оюутан болох гэж байгаа найзууддаа Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн талаар мэдээллийг хүргэж байна.

СУИС нь соёл, урлагийн 22 хөтөлбөрөөр бакалаврын сургалтад элсэлт авч байна. Авьяастай элсэгчийг сонгон шалгаруулж авахын тулд ур чадварын шалгалтыг нэмэлтээр зохион байгуулдаг. СУИС-д элсэгчид ЭЕШ-нд аль нэг хичээлээр 480 оноо авсан бол ур чадварын шалгалтын оноог 2 дахь хичээлд дүйцүүлэн тооцох боломжтой.

Жүжиглэх урлаг хөтөлбөрөөр элсэгчид биеэр ирж шалгалтаа өгч, бусад хөтөлбөрүүд ур чадварын шалгалтаа цахимаар зохион байгуулж байна. Харин ур чадварын шалгалт шаардахгүй соёл судлал, соёлын аялал жуулчлал, соёл урлагийн маркетинг менежмент, номын сан зэрэг хөтөлбөрүүд дурын 2 хичээлээр ЭЕШ өгч 480-с дээш оноо авсан байхыг шаардана. 

СУИС-ийн бүртгэлийн хаяг: http://burtgel.mnuac.edu.mn 
СУИС-ийн бүртгэлийн утас: 77660011

СУИС-ийн бакалаврын хөтөлбөрүүд: 

Хөтөлбөр (мэргэжил) Тавигдах шаардлага Босго оноо
1. Ур чадварын шалгалтын оноогоор элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)
Багш, урлагийн боловсрол /Хөгжмийн багш; бүжгийн багш/ 1. хичээл (ЭЕШ)+Ур чадвар БШУЯ-наас тогтоосон босго оноо-480-аас дээш
Бүжгийн урлаг /Бүжгийн найруулагч; бүжигчин/
График дизайн /мульти-медиа, график дизайнер/
Хөгжмийн урлаг /зохиомж; MIDI зохиомж хөгжим судлал; удирдах-найрал дуу; найрал хөгжим/
Хөгжимдөх урлаг /Хөгжимчин: сонгодог хөгжим; үндэсний хөгжим; орчин цагийн хөгжим/
Дуулах урлаг /Дуучин: дуурийн; ардын; орчин цагийн/
Үндэсний язгуур урлаг /хөөмэй, тууль/
Жүжиглэх урлаг /Жүжигчин: кино; драмын, хөгжимт театрын/
Найруулах урлаг /Кино, радио, телевизийн, театр, чуулга-жүжгийн найруулагч/
Дуу чимээний технологи /Дууны инженер/
Зураг авалт /Зураглаач/
2. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)
Радио, дэлгэцийн техник технологи /Радио, телевизийн инженер/ ЭЕШ-ын дурын 2 хичээл БШУЯ-наас тогтоосон босго оноо-480-аас дээш
Сэтгүүл зүй /Сэтгүүлч/
Урлаг судлал /Театр; кино; дүрслэх урлаг судлаач/
Утга зохиол судлал /кино, жүжгийн зохиолч/
Менежмент /Менежер/
Маркетинг /Маркетингийн менежер/
Соёл судлал /Соёл судлаач/
Аялал жуулчлал /Аяллын менежер/
Номын сан судлал /Номын санч, мэдээллийн ажилтан/

#Мэдээ #СУИС #Их сургууль #Элсэлт #Шалгалт