Наймдугаар сард VOO кино санд байршсан ОНЦЛОХ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2021-08-29

Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед амьдарч буй залуус аливаа зүйлээс амархан уйддаг талтай. Тэдний контентын хэрэгцээг видео стрийминг үйлчилгээний платформууд нөхдөг гэхэд хилсдэхгүй биз ээ. 

Бид энэхүү нийтлэлээрээ наймдугаар сард VOO-гийн кино санд байршсан онцлох бүтээлүүдийг танилцуулж байна.


1. NO RULES 

Нийт анги: 10
Тайлбар: Эрдэс хот нь хууль, дүрэм журамтай боловч хууль сахиулах хүчнийхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг, гэмт хэргийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн хот юм. Хилс хэргээр баривчлагдсан Хүлэгийн эсрэг талд хар тамхи, хориотой наймаа, авилгын мафи байх бөгөөд үнэн, шударга ёсны төлөөх тэмцэл хурцаар өрнөнө. Дүрэмтэй хэрнээ “дүрэмгүй” Эрдэс хотын гэмт бүлэглэлийн эсрэг мөрдөгч Хангай, хэлмэгдсэн Хүлэг нар хамтран тэмцэнэ.
Сонирхолтой баримт: Энэхүү шинэхэн цуврал нь энэ сарын 29-нөөс эхлэн видео стрийминг үйлчилгээний VOO платформ болон Боловсрол сувгаар гарч эхлэх юм. Мартсанаас дууг нь Roockie болон Loce нар дуулсан шүү.

Жүжигчдийн бүрэлдэхүүнд нь Ж. Мөнхсайхан, Г. Нарансолонго, О. Гэрэлсүх, Г. Эрхэмбаяр тэргүүтэй алдартай жүжигчдээс гадна шинэ залуу уран бүтээлчид маань ч багтсан байна.

“No Rules” цувралыг үзэх бол ЭНД дараарай.


2. GOOD MANAGER

Нийт ангийн тоо: 20
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Үнэлгээ /IMDb/: 7.7/10
Үйл явдал: Танхайчуудтай хамтран ажилладаг байсан Kim Sung-ryong томоохон компанийн хэлтсийн даргаар ажилд орно. Овсгоо самбаатай, алиа марзан зантай тэрээр хэлтсийнхнийхээ хамтаар компанийнхаа дотоод авилгын эсрэг тэмцэх болно.
Сонирхолтой баримт: Энэхүү цуврал 2017 онд KBS2 сувгаар цацагдсан бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн нь тийм ч гайхам алдартай биш, өндөр өртгөөр ч бүтээгүй хэрнээ яг нэг цагт өрсөлдөгч SBS сувгаар нь цацагдсан, 20 тэрбум вонын өртгөөр бүтсэн “Saimdang, Memoirs of Colors” цувралыг үзэлтийн хувиараа хол хаяж байсан юм.

Ердөө 7.8 хувийн үзэлттэйгээр эхэлсэн энэхүү цуврал таван ангийн дараа гэхэд л энэ үзүүлэлтээ хоёр дахин өсгөж чадсан гэдэг. Тиймдээ ч кино шүүмжлэгчид энэхүү цувралыг “underdog” буюу гайхалтай чанартай ч зохих нэр алдрыг хүртэж амжаагүй бүтээл хэмээн тодорхойлсон байдаг. 

Сонирхуулан хэлэхэд гол дүрд нь “Remember” цувралын дүрээрээ олны сэтгэлд хоногшсон жүжигчин Namkoong Min болон 2PM хамтлагийн дуучин Lee Joon-Ho нар тогложээ. Мөн энэ жил үзэгч биднийг талцуулаад амжсан “Start-Up” цувралын Han Ji-Pyeong ахлахын дүрийг бүтээсэн Kim Sun-Ho маань тоглосон байна.

“Good Manager” цувралыг шууд үзэх бол ЭНД дараарай.


3. TALE OF THE NINE TAILED

Нийт анги:16
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 65-70 минут
Үнэлгээ /IMDb/: 8.4/10
Үйл явдал: Lee Yeon нь хайртай бүсгүйгээ амилуулахын тулд уулын савдаг болж амиа золиосолно. Тэрээр хэдэн зуун жилийн турш хүн дүрстэй есөн сүүлт үнэг шиг амьдарч ирсэн. Nam Ji-A бүсгүй нь маш сониуч нэгэн ба баримтат киноны найруулагчаар ажилладаг. Тэрээр 1999 онд эцэг эхийн хамт Йоу Гогейд автомашины осолд ордог. Ослын үеэр түүнийг аварсан залууг байнга санаж явдаг. Гэтэл нэг өдөр хуримаасаа алга болсон сүйт бүсгүйн хяналтын бичлэг үзэж байтал нэгэн залуу улаан шүхэр барин гарч ирэхийг харна. Тэр залуу нь түүнийг ослоос аварсан Lee Yeon байдаг.
Сонирхолтой баримт: Есөн сүүлт үнэгийг ихэнх үлгэр домогт эмэгтэй хүнээр дүрсэлсэн байдаг тул энэ тухай кино бүтээлүүд ч эмэгтэй жүжигчдийг гол дүрээрээ сонгосон байдаг. Тэгвэл “Tale of the Nine Tailed” хэмээх энэхүү цуврал нь анхны эрэгтэй есөн сүүлт үнэгийн түүхийг өгүүлснээрээ онцлог.

Киноны эхний ангиуд цацагдах үед гол дүрд нь жүжигчин Lee Dong Wook тоглосон гэдгээрээ үзэгчдийн дунд багагүй шуугиан тарьж байсан билээ. Үүнээс гадна охидын хайрыг татсан жүжигчин Kim Beom цувралын эсрэг талын гол дүрийг бүтээсэн нь үзэгчдийг татах бас нэгэн шалтгаан байсан болов уу.

Ямартай ч энэ цувралыг “All In” (2003), “Tazza” (2008), “The Heirs” (2013) бүтээлүүдээрээ алдартай найруулагч Kang Shin-Hyo найруулсан учир чанартай бүтээл болсон эсэхэд нь эргэлзэх шаардлагагүй биз ээ. 

“Tale of the Nine Tailed” цувралыг шууд үзэх бол ЭНД дараарай.


4. BIRTHCARE CENTER

Нийт анги: 8
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 70
Үнэлгээ /IMDb/: 8.0/10
Үйл явдал: Oh Hyun-Jin бол компанийнхаа хамгийн залуу захирал юм. Тэрээр хүүхэд төрүүлэн төрсний дараах асрамжийн газарт хэвтдэг. Тэрээр эхчүүд болон дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг хүлээн авах төвийн хамгийн өндөр настай зочин. Тэнд байх хугацаандаа тэрээр бусад эмэгтэйчүүдтэй танилцан хамтдаа суралцаж эхэлнэ.
Сонирхолтой баримт: Өнгөрсөн оны сүүлчээр нээлтээ хийсэн уг цуврал ердөө найман ангитай учраас амралтын өдрөө бүх ангийг нь нэг дор үзээд дуусгах боломжтой. Хүүхэд төрүүлэх, карьераа авч явах, хувь хүний хувьд хөгжих зэрэг эмэгтэй хүмүүсийн л туулдаг амьдралыг тодоор харуулж чадсан бүтээл. Тиймдээ ч хүмүүс уг цувралыг үзсэний дараа ээж, эмээ нараа илүү сайн ойлгодог болсон гэдэг.

“Birthcare Center” цувралыг шууд үзэх бол ЭНД дараарай.


5. DELAYED JUSTICE

Нийт анги: 20
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60
Үнэлгээ /IMDb/: 6.7/10
Үйл явдал: Дээд боловсролгүй өмгөөлөгч, ажилгүй сэтгүүлч гэмт хэргийн мөрөөр хэрэгтнийг илрүүлэхээр хамтарна. Бүтэлгүй байдал болон шударга ёсыг сахиулах чин хүслээрээ тэд тун ижилхэн.
Сонирхолтой баримт: Энэхүү цувралын үйл явдлыг Park Joon-young өмгөөлөгч болон Park Sang-Kyu сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Монголчуудын сайн мэдэх “Диваажингийн шат” буюу “Stairway to Heaven” цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Kwon Sang-Woo болон “Live” цувралын Oh Yang-Chon цагдаа тэргүүтэй олон чимэг дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан жүжигчин Bae Sung-Woo нарын хоршил маш шинэлэг мэдрэмж төрүүлсэн. 

Харамсалтай нь, жүжигчин Sung-Woo цувралын зураг авалтын үеэр согтуугаар жолоо барьсны улмаас киноны 16-р ангиас хойших зураг авалтад оролцох боломжгүй болсон юм. Ийнхүү түүний дүрийг жүжигчин Jung Woo-Sung үргэлжлүүлэн бүтээсэн билээ. 

Гэмт хэрэгт төрлийн цувралд “нугасгүй”, шударга ёсыг сахиулах дуртай үзэгчдийн заавал үзэх цувралуудын нэг яах аргагүй мөн билээ.

“Delayed Justice” цувралыг шууд үзэх бол ЭНД дараарай.


6. MR.WRONG

Үнэлгээ /IMDb/: 6.7/10
Үйл явдал: Өзгюр бол залуухан, царайлаг, баян сайхан залуу. Түүний эргэн тойронд үргэлж олон сайхан бүсгүйчүүд байх боловч хэн нэгэнтэй гэрлэж хайр сэтгэлтэй болохыг хүсдэггүй. Учир нь тэр жинхэнэ хайр байдагт итгэхээ больсон эрх чөлөөтэй амьдардаг залуу. Гэвч нэгэн орой санаандгүй сэтгэлээр унасан Эзгитэй таарна. Харин Эзги бол жинхэнэ хайраа хайсан гэнэн цайлган, мөрөөдөмтгий бүсгүй гэвч үргэлж л өөдгүй эрчүүлтэй таарч хаягддаг нь түүний том алдаа юм. Өзгюр мөрөөдөмтгий бүсгүй Эзгид эрчүүлтэй хэрхэн харьцахыг зааж эхэлснээр тэдний харьцаа дотносож түүний амьдрал, эмэгтэй хүнийг харах өнцөг нь эрс өөрчлөгдөж жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэж эхэлнэ. Энэ бол Өзгюрийн бүх насаараа айж эмээж явсан зүйл буюу Эзги түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн асуудал юм.
Сонирхолтой баримт: Хайр дурлалын тухай аль ч найзын чинь өгч чадаагүй бодитой зөвлөгөөг уг цувралаас аваарай. Мөн долоо хоног бүр арван анги нэмэгдэн орох тул тэвчээртэйгээр хүлээж үзээрэй.

“Mr.Wrong” цувралыг шууд үзэх бол ЭНД дараарай.


Уншигчдын маань дунд VOO-гээс сонин содон контент үзмээр байвч хараахан хэрэглэгч нь болж амжаагүй залуус байгаа байх. Тэгвэл та бүхэнд VOO үйлчилгээг цухас танилцуулж байна. 

1. VOO үйлчилгээг зурагт, гар утас, веб, таблет зэрэг дөрвөн сувгаар хүлээн авч үзэх боломжтой. 
2. Гадаад киног эх хэл дээр нь үзэх үү, монгол хэл дээр үзэх үү, чанар багатайгаар үзэж датагаа хэмнэх үү, хамгийн чанартайгаар нь үзэх үү гэдгээ өөрөө л шийддэг. 
3. Яг л Netflix шиг өөртөө тохирсон багцийг сонгох боломжтой. Зөвхөн үнэгүй контентууд үзэх, телевизийн сувгууд үзэх, кино болон спортын сувгууд нэмж үзэх, олон төхөөрөмжөөс хандах, 96 цаг ухрааж үзэх гээд чамд ямар хэрэгцээ байна, түүндээ тулгуурлан сонголтоо хийх боломжтой. Хүсээгүй үйлчилгээг чинь шахдаг цаг ард хоцорсон шүү, хонгорууд минь!

VOO үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#Энтертайнмент #Кино урлаг #VOO #Шинэ кино