Ш.Энхийн-Од "ISA"-д бүрэн тэтгэлгээр тоглоно


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-08-26

Шаравжамцын Энхийн-Од хүү Олон улсын спортын академи буюу "ISA"-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор боллоо.

Өдгөө 19 настай 207 см өндөр "Mike" буюу Ш.Энхийн-Одод "ISA"-аас албан ёсоор баяр хүргэжээ.

Ингэснээр түүнд АНУ-ын коллежуудаас урилга ирэх боломжтой бөгөөд энэ жил АНУ-ын зүүн эргийн залуустай өрсөлдөнө гэж түүний эцэг Ц.Шаравжамц мэдээллээ.

#Мэдээ #Тэтгэлэг #Спорт #Сагсанбөмбөг