МУИС-ийн элсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна


А. Наранцацрал | YOLO.MN
2021-08-23

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл өнөөдөр 17:30 цагт хаагдана гэж МУИС-ийн элсэлтийн комиссоос мэдээллээ. 

Хуваарь олгох үйл ажиллагаа цахимаар явагдах бөгөөд маргааш буюу наймдугаар сарын 24-ний 10:00 цагаас орон даяар burtgel.num.edu.mn цахим хаягаар явагдаж эхэлнэ гэлээ.

#Боловсрол #Их сургууль #МУИС