ЭЕШ-ын эхний өдөр 100 оноо авсан 16 шалгуулагч байна


Сондор | YOLO.MN
2021-08-20

Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт Англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалтаар эхэлсэн.

Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Ирц 90 хувьтай байна. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагчид байна.

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо http://live.eec.mn/ цахим хаягаар шууд үзэх боломжтой.

#Боловсрол #ЭЕШ