Баян-Өлгийд ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид, тэдний багшийг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулна


Х.Көгершин | YOLO.MN
2021-08-19

Баян-Өлгий аймагт элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчид болон тэдний багш нарыг урамшуулахаар болжээ. Тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн цахим хуудаснаа "Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх, багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна" гэж бичжээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу Пүрэв гарагт эхэллээ. Баян-Өлгий аймагт энэ жил 1448 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр төвшинд зохион байгуулахаар ажиллаж байна гэдгийг Засаг дарга хэллээ. 

#Боловсрол #ЭЕШ #Урамшуулал