Зүрхний өвчтэй хүүд туслахын тулд ОЛИМПЫН медалиа дуудлага худалдаагаар худалджээ


Миау | YOLO.MN
2021-08-19

“Токио - 2020” Зуны олимпын XXXII наадмын эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд амжилт гарган мөнгөн медаль хүртсэн Польш тамирчин нэгэн хүүгийн зүрхний мэс заслын зардлыг босгохын тулд медалиа дуудлага худалдаагаар худалджээ.

Өдгөө 25 настай тамирчин Maria Andrejczyk энэ медалийн эзэн болохын тулд чамгүй хүнд замыг туулсан. Тухайлбал,  “Рио - 2016” олимпоос медаль хүртэхэд түүнд ердөө хоёрхон сантиметр дутаж байв. Мөрөндөө бэртэл авсны дараа хагалгаанд орох шаардлагатай болсон тул 2017 онд зохион байгуулагдсан бүхий л тэмцээн уралдаанд оролцох боломжоо алдсан юм. Үүгээр ч зогсохгүй удаах жил нь ясны хавдартай хэмээн оношлогдсон аж. 

Ийнхүү тэрээр найман сартай Miloszek Malysa хүүгийн зүрхний мэс заслын зардлыг төлөхийн тулд мөнгөн медалиа дуудлага худалдаагаар худалдахаар болсон бөгөөд Польш улс дахь Zabka хэмээх сүлжээ супермаркет уг дуудлага худалдаанд ялж, мөнгөн медалийг нь 125,000 ам.доллараар худалдан авсан байна. Ийнхүү бяцхан хүү Стэнфордын их сургуулийн эрүүл мэндийн төвд шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадахаар болжээ.

Эх сурвалж: USA Today 

 

#Мэдээ #Олимп #Сонин хачин #Хайр #Тусламж