"Тухтай бүс"-ээсээ гарч, өөрчлөлттэй нүүр тулахад тань туслах ЗӨВЛӨГӨӨ


Миау | YOLO.MN
2021-08-13

Чи өөрчлөлтийг хэрхэн хүлээж авдаг вэ? Өөрчлөлт гэдэг үгийг сонсох төдийд л бие чинь арзайж байвал чи яг өөртөө тохирсон нийтлэлийг унших гэж байна.

Хүн угаасаа л өөрт танил зүйлээ таатайгаар хүлээн авдаг. Аливаа зүйл тодорхойгүй санагдвал өөрт хамгийн ойр, танилыг нь сонгодог нь хүний төрөлхийн шинж. Гэвч бид өдөр тутамдаа өөрчлөлтийг гадаад (амьдарч буй орчин, таньдаг хүмүүс) болон дотоод (сэтгэл хөдлөл, мэдрэмж, бодол) байдлаар мэдэрч байдаг. Хэдий таагүй, бүрэнхий юм шиг санагдаж байвч энэ л зүйл биднийг урагш алхаж, өсөж дэвжихэд тусалдаг билээ. Харин эсрэгээрээ бид өөрчлөлтөөс зугтаах тусам дараа нь нүүр тулгарахад илүү хүнд байдаг байна.

ЮУ БИДНИЙГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД СААД БОЛДОГ ВЭ?

“Headspace” бясалгалын апликейшний үүсгэн байгуулагч, Буддын шашны лам Andy Puddicombe хүмүүс өөрчлөлттэй дасан зохицож чадахгүй байгааг дараах гурван шалтгаантай холбон тайлбарлажээ.

1. Мэдлэг дутмаг байдал
2. Одоогийн нөхцөл байдалдаа хэт их дассан байдал
3. Тодорхойгүй зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байдал.

Тэгвэл тэрээр аливаа өөрчлөлтийг хүлээн авах дургүй хүмүүст бясалгал хийхийг санал болгодог аж. Бясалгал хийснээр бид өнгөрсөн эсвэл ирээдүйн талаар санаагаа зовоолгүйгээр яг ОДОО цагт төвлөрч чаддаг. Өөрөөр хэлбэл одоо байгаа бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Бид яг одоо биедээ юу мэдрэгдэж байгаа, энэ мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласнаар бодол болон сэтгэл хөдлөлөө ч гэсэн ажиглаж сурдаг. Үр дүнд нь бид оюун бодлоо ямар ч төрлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, үүнтэй дасан зохицуулж сургадаг аж. 

Бясалгалын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: Headspace

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил #Headspace