YSC: “Домгийн эрэлд” уралдаан зарлагдлаа


YSC | YOLO.MN
2021-08-12

Монгол Экологи төвөөс хэрэгжүүлдэг YSC хөтөлбөрийн хүрээнд сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг YSC Challenge зарлагдлаа.

Өөрийн болон аав ээж, эмээ өвөөгийнхөө өсөж төрсөн нутгийн тухай сонирхолтой түүх, домгийг хэн хамгийн сайн мэдэх вэ? Монгол орныхоо өнцөг булан бүрийн уул, ус, лус савдаг, онгон зэлүүд нутгийн сонирхолтой түүх, хэний ч сонсож байгаагүй домгийг эмээ, өвөө, аав, ээжээрээ яриулж, баримтжуулан бусдадаа таниулцгаая!

Уралдааны зорилго: Эх орныхоо түүх соёл, зан заншилд хүндэтгэлтэй хандах, байгалиа хайрлан дээдлэх уламжлалыг сэргээх.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Дараах хоёр аргын аль нэгийг сонгон оролцоно.

1. Түүх, домгоо уран, яруу сонирхолтой байдлаар уншиж видео эсвэл аудио хэлбэрээр Youtube-д байршуулан, линкээ info@mongolec.org цахим шуудан руу илгээх

2. Өөрийн мэдсэн түүх домгоо сонирхолтой, содон, найруулга зүйн алдаагүй бичиж “Word file” хэлбэрээр info@mongolec.org цахим шуудан руу илгээх.

И-мэйлийнхээ “subject хэсэгт Домгийн эрэлд чаллэнж гэж бичээд илгээгээрэй.

Уралдааны шагнал:

I байр - Домгийг контент болгон хувиргаж бусдад түгээх + 10gb дата багц + гарын бэлэг
II байр - Домгийг контент болгон хувиргаж бусдад түгээх + 5gb дата багц + гарын бэлэг
III байр - Домгийг контент болгон хувиргаж бусдад түгээх + гарын бэлэг

Үргэлжлэх хугацаа: 2021.08.25-ны 23:59 минут хүртэл хүлээн авна.

#YSC #YouthSustainabilityCorps