Харвардын их сургуулийн ҮНЭГҮЙ 30 цахим сургалт


Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Харвардын Их Сургууль нь дэлхийн өнцөг булан бүрд суугаа суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд, залууст зориулж цөөнгүй хичээлээ цахимаар, үнэ төлбөргүй байршуулаад байгаа билээ. 

Ингээд эдгээр сургалтын хөтөлбөрүүдээс хамгийн эрэлттэй 30 цахим сургалтын мэдээллийг хүргэж байна. Зуны амралтаараа мэдлэгээ тэлэх гайхалтай боломж биш гэж үү?

1. ӨГӨГДЛИЙН ШИНЖЛЭХ УХААН

Энэхүү хичээлээр өгөгдлийн тухай үндсэн ойлголт авахаас гадна үүнд дүн шинжилгээ хийж сурах боломжтой. 

2. ШУДАРГА ЁС

Улс төрийн философи болон ёс зүйн дүрмийн удиртгалын тухай энэхүү хичээл нь уг сургуулийн хамгийн алдартай хичээлүүдийн нэг юм. 

3. ИЛТГЭХ УРЛАГ

Олон хүний өмнө өөртөө итгэлтэй ярьж, илтгэж сурахыг хүсвэл энэ хичээлийг сонирхоорой.

4. СТАТИСТИК

Энэхүү хичээлээр шинжлэх ухааны өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай статистикийн үндсэн ойлголт болон R програмчлалын ур чадварыг эзэмших боломжтой. 

5. ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Энэ хичээлийг судалснаар хиймэл оюун ухааны талаарх анхан шатны мэдлэгтэй болох юм. Ирээдүйд ч энэ чиглэлийн мэргэжилтнүүд эрэлттэй болно гээд л байгаа юм даа.

6. ГИЗАГИЙН ПИРАМИД: ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АРХЕОЛОГИ

Эртний түүхэн дурсгалт газруудын нэг Гизагийн пирамидыг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Тэгвэл тус хичээлээр Египетийн пирамидуудыг тойрсон түүх, урлаг, археологиудыг судлах боломжтой гэнэ.

7. МӨРГӨЛДӨӨНИЙ ҮЕД ҮЗҮҮЛЭХ ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Орчин үед аль ч улс оронд ямар нэгэн байдлаар сонирхлын зөрчилдөөн үүсдэг. Заримдаа энэ нь улам даамжирч гамшгийн хэмжээнд хүрэх тохиолдол ч бий. Тиймээс ийм үед хүмүүнлэгийн ямар тусламж үзүүлж болох талаар энэ хичээлээс сурч мэдээрэй.

8. ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүний биед ямар нөлөө үзүүлж буйг судлахын зэрэгцээ үүнийг хэрхэн бууруулж болох тухай уг хөтөлбөрөөр заах юм. Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахыг хүсдэг хүмүүс байвал сонирхоод үзэхэд гэмгүй шүү.

9. ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД ГЭР БҮЛИЙН ОРОЛЦОО

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарах нь хэчнээн чухал гэдгийг эндээс мэдэж аваарай. Хүүхдийн сэтгэн бодох, суралцах чадварт эцэг эх тийм ч чухал биш гэж боддог бол энэ хичээл бодлыг тань өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

10. МАГАДЛАЛ 

Тодорхой бус байдал, өгөгдлийг ойлгож сурахад тань энэ хичээл тусална. 

11. PYTHON-ЫГ СУДАЛГААНД АШИГЛАХ НЬ

Phyton програмчлалын талаарх анхан шатны мэдлэгээ дээшлүүлж, Phyton 3-ыг судалгаанд хэрхэн ашигладаг талаар энэхүү хичээлээс мэдэх боломжтой.

12. ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛЫН СОНГОДОГУУД

Дэлхийн уран зохиолын өнгөрсөн, одоо, ирээдүйг судлах аялалд гарахыг хүсвэл энэ хичээлийг үзэхийг зөвлөе.

13. МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЛЭХ УХААН: ДҮГНЭЛТ БА ЗАГВАРЧЛАЛ

Өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд хамгийн өргөн ашиглагддаг статистикийн хоёр хэрэгсэл болох дүгнэлт, загварчлалыг эндээс сурч болох юм.

14. ЭБОЛАГААС АВСАН СУРГАМЖ: ДАРААГИЙН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Эбола вирусийн дэгдэлтийн нөхцөл байдлыг судалж, юу зөв, буруу болон бид юу хийж чадах вэ гэдэгт судалгаа хийгээрэй.

15. ЭМИЙГ ЖОРООР ОЛГОХ

Эм бэлдмэлийг жороор хэрхэн олгодог, эмийн зардал, маркетинг, туршилтууд гээд олон сонирхолтой зүйлсийг эндээс мэдэх боломжтой гэнэ. Анагаах ухааны чиглэлээр суралцахаар зорьж буй хүүхэд, залуус үзвэл хэрэгтэй л хичээл юм. 

16. X ХОТУУД: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙН УРБАН ХОТУУД

Хотыг юу гайхалтай, эрч хүчтэй, өрсөлдөөнтэй уур амьсгалтай болгодог тухай эндээс олж мэдээрэй. 

17. НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭРЭЭС НЬ МАГАДЛАХ

Бүх шинжлэх ухааны үндэс суурь нь математик гэж ярьдаг. Тэгвэл яг үнэндээ сэтгэн бодох чадвар хамгийн чухал нь юм шүү дээ. Иймд тус хичээлийг үзэн магадлал, статистикийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болж, тоон дүгнэлт хийх чадвараа нэмэгдүүлээрэй. 

18. ХООЛ ХИЙХ ШИНЖЛЭХ УХААН

Харвардын судлаачид шилдэг тогоочдын хоол хийх уламжлалт арга барил, техникийн талаарх үндсэн зарчмуудыг судлан заах аж. 

19. ТЕХНОЛОГИЙГ ОЙЛГОХ НЬ

Компьютерийн талаар мэдлэггүй байсан ч зүгээр дээ. Уг хичээлээр та компьютер, технологийн талаар анхан шатны мэдлэгтэй болох боломж байна. 

20. ЭРҮҮЛ МЭНДИЙН СОЁЛООР ДАМЖУУЛАН БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ

Эрүүл мэндийн соёл нь ажилтнууд болон компанийн уур амьсгалыг сайжруулахад, бизнесээ өргөжүүлэхэд хэрхэн нөлөөлдөг, орлого өсөхөд хэрхэн тусалдаг талаар мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Сонирхолтой л хичээл байна даа.

21. АМЕРИК ДАХЬ ОПИОИДЫН ХЯМРАЛ

Тус сургалтаар АНУ-д үүсээд буй опиоидын донтолтыг эмчлэх тухай заах юм.

22. ЭМЭГТЭЙЧҮҮД ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН НЬ

Америк эмэгтэйчүүд 20-р зууныг хэрхэн өөрчилж, түүхийг бичилцсэн тухай сонирхолтой баримтуудыг энэ хичээлээр судлах ажээ.

23. ХУМХАА ӨВЧНИЙГ ЯЛАХ

Хумхаа өвчнийг хэрхэн устгах вэ? Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийг судалж, хумхаа өвчнийг устгахад юу шаардлагатайг эндээс мэдэх боломжтой.

24. АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР: ҮНДСЭН ХУУЛЬ

АНУ-ын Үндсэн хууль эрх тэгш байдал, эрх чөлөөний амлалтыг яагаад бүрэн хангаж чадахгүй байгааг эндээс олж мэдээрэй.

25. АНУ-ЫН УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦҮҮД

АНУ-ын Холбооны засгийн газрын гурван салбарын дотоод үйл ажиллагааг мэдэхийг хүсвэл энэ хичээлийг үзээрэй.

26. АМЕРИК ДАХЬ ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО: СОНГУУЛЬ, СОНИРХЛЫН БҮЛГҮҮД

Америкийн улс төрийн хүчин сонгогчдодоо хэрхэн нөлөөлж, улс төрийн дүр төрхийг өөрчлөхийг зорьж буй талаар олж мэдэхийг хүсвэл энэ хичээлийг үзээрэй.

27. СУВИЛАХУЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ БОДИТ ПРАКТИКААР САЙЖРУУЛАХ

Анагаах ухааны чиглэлээр суралцахаар зорьж буй уншигчдадаа энэ хөтөлбөрийг санал болгож байна. Өдөр тутмын амьдралд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх арга техник, ур чадваруудын талаар тус хичээлээр заах юм.

28. ГАР УТАСНЫ АПП ХӨГЖҮҮЛЭЛТ

Гэртээ сууж байгаад апп хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэгтэй болно гэхээр янзтай биш гэж үү. Хичээлээр та React Native программ ашиглан апп хэрхэн хөгжүүлэх талаар сурах боломжтой.

29. СУРГУУЛИУДЫГ АВРАХ НЬ: АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ

АНУ-ын олон нийтийн К-12 боловсролын системийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхож байвал энэ хичээл танд яг тохирно.

30. АМЕРИКИЙН УРАН ЗОХИОЛ: МОДЕРНИЗМ

Уран зохиол сонирхдог хүмүүс анхаарлаа хандуулаарай. Дэлхийн алдартай зохиолчдын туурвисан бүтээлүүдийг уншиж Америкийн модернист зохиолууд хуучны уламжлалт хэв маягаас хэрхэн өөрчлөгдсөнийг эндээс мэдэж авах боломжтой юм байна шүү. 

Цахим сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Амжилт!

Эх сурвалж: Business Insider

#Боловсол #Онлайн сургалт