“Аюулгүй, аз жаргалтай” богино хэмжээний кино уралдааны ялагчид тодорлоо


Сондор | YOLO.MN
2021-07-18

Тоёота Сэйлс Монголиа ХХК-иас Тээврийн цагдаагийн алба болон Монгол Контент ХХК-тай хамтран зохион байгуулсан "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний кино уралдааны дүн гарлаа.

Энэхүү уралдааны зорилго нь Зам тээврийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусад аюулгүй байдлыг хангаж оролцохыг уриалахад чиглэсэн юм.

Уралдаанд нийт 29 бүтээл ирсэн бөгөөд найруулагч Д.Золбаяр, MONGOL Films Distribution ХХК-ийн захирал, продюссер, шүүгч Н.Цогтбаяр, МУСТА, жүжигчин, U-Films студийн захирал, найруулагч Г.Ундармаа болон Тээврийн цагдаагийн албаны Дэд хурандаа Ж.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дараах бүтээлүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байранд - Ч.Билгүүн - "Дүрэм 3.1.3" бүтээлээр;

II байранд - Д.Эрдэнэбулган - "Элч" бүтээлээр;

III байранд – Б.Батдэлгэр – Нэг амьдрал бүтээлээр;

Тусгай байрт - Э.Мөнхбат - "Энэ бол миний..." бүтээлээр тус тус шалгарлаа.

Уралдаанд өөрсдийн оюун, хүч хөдөлмөрөө зориулсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, бүтээлээрээ олон хүнийг аюулаас сэргийлж, аз жаргалтай байхад нь хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлж байна.

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota