Zeus баг PMWI зүүн бүсийн аваргад IV байр эзэлж 434 сая төгрөгийг UNICEF-д хандивлалаа


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-07-26

"PUBG Mobile World Invitanional" дэлхийн зэрэглэлийн тэмцээний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр дуусаж Монголын Zeus ESports баг 4-р байр эзэллээ.

Финалын шатанд шилдэг 16 багтай өрсөлдөн байр эзэлсэн манай баг хандивлагчдаас цугласан 155,000 ам.доллар буюу 434 сая төгрөгийг тэмцээний дүрмийн дагуу Олон улсын эрүүл мэндийн байгууллага болох UNICEF-д хандивлах эрхтэй боллоо.

Харин тэд тэмцээний үндсэн шагналын сан болох 50,000 ам.доллар буюу 142 сая төгрөгийг хүртэж байна.

Тэмцээний нэгдүгээр байранд Тайландын "Valdus The Mulder" баг орж хандивын 442,500 ам.долларыг "International Medical Corps" байгуулагад хандивласан байна.

Мөн хоёрдугаар байранд ОХУ-ын "Natus Vincere", гуравдугаар байранд Вьетнамын "D'Xavier" баг орж мөн хандивын мөнгөнүүдийг олон улсын байгууллагад хандивлалаа.

Эх сурвалж: Zeus, Liquidpedia

#Мэдээ #Sport #E-Sport #Амжилт