Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (07.26-08.01)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-07-23

Зуны шинэ сар тун удахгүй эхлэх нь. Зуныг үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд тань тус болох үүднээс дараа долоо хоногт болох үйл ажиллагаануудаас онцолж байна.

ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. “INTO THE WILD 2021” ЭЛЕКТРОНИК ХӨГЖМИЙН АРГА ХЭМЖЭЭ

Хэзээ: Долдугаар сарын 30-наас 31-нд

Хаана: УБ хотын төв цэгээс буюу Чингис-ийн талбайгаас 22 километрийн зайд ой модонд

Зохион байгуулагч: RYTM

Тайлбар: “Into the wild” нь ирээдүйд электроник хөгжмийн фестиваль болохоор төлөвлөж буй арга хэмжээ юм. Өнгөрсөн жилийн “Into the wild” арга хэмжээнд 20 гаруй уран бүтээлч оролцсон ба 250 гаруй залуучууд хүрэлцэн иржээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эрсдэлийг бууруулж, ой модонд буюу цэвэр агаарт зохион байгуулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зохион байгуулагчид анхааруулж байна.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

2. БОЛОВСРОЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР: ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Хэзээ: Долдугаар сарын 31-ний 16:00 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Сургалтаар олон улсад нээлттэй зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өргөдөл бичих арга хэлбэрүүдийг заах юм. Хичээлийг ШУТИС-ийн профессор, ХБНГУ-ын Кемниц хотын Техникийн их сургуулийн судлаач, зочин профессор, ШУ-ы доктор Г.Уранчимэг орно.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

3. МАНГА БҮТЭЭЛ БОЛОН ЗОХИОЛЫН ТЭМЦЭЭН

Тэмцээн зохион байгуулагдах хугацаа: Аравдугаар сарын 31-нийг дуустал

Зохион байгуулагч: Мост сэтгүүл

Тайлбар: Манга зохиолын тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс “one shot” буюу нэг бүлэгт манганд зориулсан зохиол бичих бөгөөд үгийн тоо багадаа 1,000 байна. Зохиолыг Microsoft Word болон Google Docs дээр шивж явуулах ба сэдэв чөлөөтэй.

Манга бүтээлийн уралдаанд оролцох оролцогчид бүтээлээ А4, B4 хэмжээтэй 25-35 нүүр цаасанд багтааж зурна. Мөн нэг нүүрийг дижитал файлаар гаргасан байх шаардлагатай.

Та ЭНД дарж арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе