Бид ЧӨЛӨӨТ ЦАГАА хэрхэн өнгөрүүлдэг вэ?


Сондор | YOLO.MN
2016-10-10

Чөлөөт цагаараа чи юу хийх дуртай вэ? Найзуудтайгаа гадуур зугаалах, кино үзэх, спортоор хичээллэх гээд олон зүйлийг дурдаж болох байх.

Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар ӨСВӨР НАСНЫХАНД ЧИГЛЭСЭН чөлөөт цаг өнгөрүүлэх дараах газрууд байдаг.

18 усан спортын төв,
37 чийрэгжүүлэх клуб,
22 хүүхдийн зуслан,
22 спорт цогцолбор,
50 сургалтын төв,
44 үзвэр үйлчилгээний газар,
7 кино театр,
23 мөсөн гулгуур,
134 спорт талбай,
50 өдөр өнжүүлэх төв нийт 389 газар, талбай, төв байна.

Гэтэл нийслэлд 13-18 насны 53700 хүүхэд байгаагаас тэдний 30% хүрэхгүй хувь нь л эдгээр газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөж байна.

Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээ нэн чухал хэрэгцээтэй байгааг дээрх мэдээлэл харуулж байна.  Харин чухам чи өөрийн ямар чадвараа, ямар орчинд хөгжүүлмээр байгаагаа л хуваалцахад болох юм.

YOLO.mn нь энэ талаарх судалгааг тун удахгүй маш сонирхолтой байдлаар та бүхний дунд явуулах бөгөөд өөрсдийн ирээдүйн хөгжлийн төлөө СУДАЛГААНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООД АЗТАН БОЛЖ ШАГНАЛАА АВААРАЙ!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ... laugh

 

#teenagers #freetime #UB