“АМИНЧХАН ЯРИА” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа


Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, туршлага, ойлголтыг тодруулах, тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан “Аминчхан яриа” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо.

Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн зургаан аймгийн ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчид “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба аминчхан яриа” сэдвээр бүтээлээ ирүүлж, идэвхтэй оролцсон. Ийнхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах гурван бүтээл шилдгээр шалгарлаа. 


Нэгдүгээр байр: 115-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Жаргалсайхан

Хоёрдугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын лаборатори 8-р сургуулийн 9-р ангийн сурагч Т.Даваахүү

Гуравдугаар байр: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ


Бүтээлийг үнэлэхдээ дараах шалгуурууд дээр үндэслэсэн болно. Үүнд:

- Нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар үнэн зөв, хэрэгтэй мэдээлэл өгч чадаж байгаа эсэх (20 оноо)

- Хөндсөн санаа, агуулгын шинэлэг байдал, дэвшүүлсэн санаа (40 оноо)

- Сэдэв, зорилго, агуулга хоорондын уялдаа холбоо (20 оноо )

- Найруулга, зөв бичих дүрэм (20 оноо)

Шагналт байранд шалгарсан нийт оролцогчдодоо халуун баяр хүргэе! Шагнал гардуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг та бүхэнтэй тун удахгүй холбогдон хүргүүлэх тул түр хүлээгээрэй. 

ШАГНАЛ

Нэгдүгээр байр:

- Өргөмжлөл (англи болон монгол хэлээр)

- 100,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг

- НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг

- Монгол дахь НҮБ-ын байранд зочилж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнтэй уулзах эрх

Хоёрдугаар байр:

- Өргөмжлөл (англи болон монгол хэлээр)

- 80,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг

- НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг

Гуравдугаар байр:

- Өргөмжлөл (англи болон монгол хэлээр)

- 60,000 төгрөгийн ном авах эрхийн бичиг

- НҮБ-ын Хүн амын сан болон YOLO.mn гарын бэлэг

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдодоо баярлалаа!

#Уралдаан #Аминчхан яриа