Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувиар буурдаг


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-07-11

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийт 21768 зам тээврийн осол бүртгэгдсэний 97.4 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болжээ.

Нийт ослын 4.7 хувь буюу 1002 нь жолооч хурд хэтрүүлсэн байсан бөгөөд үүний 335 нь орон нутагт, 667 нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Хурд хэтрүүлснээс шалтгаалсан осол өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.3 хувиар өссөн бол хурдтай явж байгаа үедээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс үүдсэн осол 14.2 хувиар өсөж 474-д хүрчээ.

Хурд хэтрүүлэх нь олонх улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувиар буурдаг гэж олон улсад үздэг.

-Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв-

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota