YSC: Байгальд ээлтэй аялаад азтан болоорой


YSC | YOLO.MN
2021-07-09

Аялал зугаалгын сар эхэллээ. Та бүхэн хэрхэн байгальд ээлтэй байдлаар аялдаг аргаа бичлэг болгон бусадтай хуваалцаад азтан болж англи хэлээ сайжруулах боломжийн эзэн болоорой.

Монгол Экологи төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгждэг Youth Sustainability Corps (YSC) буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөр 15-22 насны хүүхэд залуусын дунд уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: Байгальд ээлтэй аялахыг бусдадаа сурталчлах, бүтээлч байдлаар аяллынхаа дурсамжийг бичлэг болгох.

Ерөнхий шаардлага: 15- 25 насны бүх хүүхэд залуус оролцох боломжтой. Аялсан газрынхаа онцлог шинжийг агуулсан, хэрхэн байгальд ээлтэй байдлаар аялсан талаараа бүтээлч бичлэг хийн, өөрийн Фейсбүүк хуудсандаа байршуулан заавал @Youth Sustainability Corps пейж хуудсыг tag хийж, #TravelwithYSC, #БиБайгальдЭэлтэйАялагч хаштаг ашиглан оруулаарай.

Бичлэгийн үргэлжлэх хугацаа: 3 минутаас хэтрэхгүй

Бичлэг хүлээн авах хугацаа: 7сарын19-ний 00 цаг хүртэл.

Шагнал:

1-р байр: Hippocards 6 сарын эрх

2-р байр: YSC гарын бэлэг

Нийт оролцогчид IELTS-ийн талаар ерөнхий ойлголт өгөх хоёр цагийн сургалтад хамрагдах эрхийн бичиг өгнө.

 

Хэрэв чамд бичлэг болон влог хийх талаар ойлголт байхгүй бол доорх бичлэгийг үзэхийг зөвлөе.

#Мэдээ #Аялал #Азтан