Зургаадугаар сарын ОНЦЛОХ монгол дуунууд



Бороотой, бүрхэг өдрүүд үргэлжилсээр. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард реппэр Ginjin, Mrs.M нарын "Бороо" дуу хит болж байсан бол энэ жил ямар дуунууд их хандалт авсныг сонирхоцгооё. Ийнхүү YOLO.mn сайт уншигч та бүхэндээ өнгөрсөн зургаадугаар сард монгол уран бүтээлчид ямар шинэ уран бүтээлүүд гаргасныг хүргэж байна.

1. NENE - HALUUN MARUUJIN

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 4
Хандалт: 775K

Тайлбар: Зуныг зайрмаггүйгээр төсөөлөх аргагүй. Өнгөрсөн жилээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн реппэр Nene зургаадугаар сарын хамгийн их хандалтыг авчээ.

“Чи миний хайрын Boo

Чихэрлэг хайрын түүх”

2. GANGBAY - TAIL FT BADAGAA (S&I)

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 12
Хандалт: 732K

Тайлбар: Gangbay хамтлаг реппэр Бадагаатай хамтарсан шинэхэн уран бүтээлээ өнгөрсөн сард цацсан юм. Энэхүү дуунаас эрч хүчийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. 

“Зүрх алдан гүйж явсан үе минь саяхан мэт санагдах юм
Зүүдэнд намайг ирж үнсэх чиний царай надад тодхон үзэгдэх юм сайхан минь”

3. UYANGADARI – VIBES

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 7
Хандалт: 711K

Тайлбар: “Туйлын туяа” дуугаараа цахим ертөнцийг байлдан дагуулж байсан Egga хамтлагийн дуучин Г.Уянгадарь "Тоонот" студитэй хамтран дуу гаргажээ. Түүний дуу цацагдсан цагаасаа эхлэн олон мянган хандалтыг авсан юм. 

“Нэг л мэдэхэд эргэн тойрон өөрчлөгдөж байна
Хүсэл мөрөөдлийнхөө зүг рүү хөтлөгдөж байна”

 

4. ROOCKIE - GANGSTER LOVE

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 8
Хандалт: 424K

Тайлбар: Бороотой үед сонсох дуу нэгээр нэмэгдлээ. Бүрхэг, сэрүүхэн өдөр эмо дуу сонсохыг хүсвэл энэ дууг санал болгоё. 

“Намайг чи хайрласан хайраараа
Энэ гунигаас минь авраарай”

5. GINJIN - YER NI DEMII

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 20
Хандалт: 313K

Тайлбар: Реппэр Ginjin энэ зуныг угтан “Ер нь дэмий” дуугаараа шүтэн бишрэгч, сонсогчдынхоо сонорыг мялаалаа. Тэрээр “Үргэлж өөдрөгөөр амьдралыг харцгаая” гэж ээ. 

“Өөрөө л бүтээсэн бүгдийг нь 
Хэн ч надад үнэгүй өгөөгүй”

6. DOID - LOVE

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 6
Хандалт: 302K

Тайлбар: Өнгөрсөн үеийг өгүүлэх мэт энэхүү дуу нь шинэлэг, содон клипээрээ бусдаас ялгарч чаджээ. 

“Өмнө нь хэзээ ч болж байгаагүй удаан агшинд
Надаас гарсан баяр хөөр, зүрх зориг, итгэл үнэмшил”

7. ROOCKIE - BOI FT MVCHI

Цацагдсан огноо: Зургаадугаар сарын 29
Хандалт: 61K

Тайлбар: Өнгөрсөн сард реппэр Roockie хоёр шинэ уран бүтээлээ цацсан юм. Хоёр дахь дуу нь гарсан даруйдаа л 60 мянган хандалтыг авснаар онцлох дууны жагсаалтад багтжээ. 

“Дугmуйтай захианаас дугуйлсан чиний зүрх
Дурласан харагдаж байна чиний дүр төрх”

 

#Дуу хөгжим #Онцлох монгол дуу