"Оюуны давлагаа IX" Улсын Аварга шалгаруулах Уран илтгэлийн тэмцээний бүртгэл явагдаж байна


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-29

Лидер Сурагч Академиас уламжлал болгон зохион байгуулдаг "Оюуны давлагаа IX" Улсын Аварга шалгаруулах Уран илтгэлийн тэмцээний бүртгэл үргэлжилж байна. 

Энэхүү уран илтгэлийн тэмцээний зорилго нь сурагчдын уран илтгэх хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх мөн нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх оюунлаг иргэдийг бий болгоход оршиж байгаа аж. 

Оролцогчид дараах сэдвээс сонгох боломжтой. Үүнд: 

1. IoT- Бидний амьдралд /Internet of Things/

2. Масктай би

3. Ирээдүйн дархлаа

4. Карентины хайр

5. Хиймэл оюун ухаан

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын ЕБС-ийн 7-12 дугаар ангийн бүх сурагчид оролцох боломжтой. 

Шалгаруулах журам:

1-р шатанд оролцогчид өгөгдсөн сэдвүүдээс сонгон 3 минутын видео илтгэл хэлэлцүүлэн leaderpupilacademy.lpa@gmail.com мэйлрүү 6-р сарын 23-наас 6-р сарын 30-ны хооронд илгээнэ. 

2-р шатанд шалгарсан шилдэг 50 илтгэлийг  7-р сарын 1-нээс 7-р сарын 7-ны хооронд цахим орчинд байршуулж хандалт цуглуулна. 

3-р шатанд нийслэлийн шилдэг 12 илтгэгч , орон нутгийн шилдэг 18 илтгэгчтэй өрсөлдөж, 7-р сарын 8-ны өдөр Цахим Улсын Уран Илтгэлийн Аварга тодорно.

Нэгдүгээр шатны видео илтгэлийг жи-мэйл хаяг руу явуулахад тавигдах шаардлага:

1. 3 минутын илтгэл байх
2. Засварласан байж болно
3. Нягтрашил: 720HD 
4. Дуу ярианы өнгө чанга тод байх
5. Биеийн хэлэмж харагдах
6. Илтгэлийнхээ ард ая дэвсэж болно.
7. Мэйл илгээхдээ сургууль анги, овог нэр, илтгэлийн сэдэв, утасны дугаараа заавал бичнэ.

Шагналын сан:  
• Тэргүүн байр – Мөнгөн шагнал /300000₮/ цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг
• Дэд байр - Мөнгөн шагнал/200000₮/, мөнгөнмедаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг 
• Гутгаар байр – Мөнгөн шагнал/100000₮/, медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг
• Тусгай байр – Мөнгөн шагнал/50000₮/, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг
• Тусгай байр – Мөнгөн шагнал/50000₮/, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг


Бүртгэл: 
6-р сарын 23-наас 6-сарын 30-ныг хүртэл цахимаар явагдана.

Бүртгэлийн хураамж: 5000 төгрөгийг 5058515698 (хаан банк) Уянга данс руу гүйлгээний утга хэсэгт нэр, утасны дугаараа бичиж явуулснаар бүртгэл баталгаажна.


Дэлгэрэнгүй мэдээллийг: 85501155, 96645565, 89207588 дугаарууд болон Лидер сурагч академийн пэйж хуудастай холбогдон авна уу.

Танд амжилт хүсье

#Боловсрол #Уран илтгэл #Оюуны давлагаа