Хүүхэлдэйн киноны дүрд дуу оруулж байсан арван АЛДАРТАН


Бид энэ удаагийн нийтлэлдээ дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин, дуучин зэрэг алдартнуудыг танилцуулахаар бэлдлээ. Та бидний үзэх дуртай “The Incredible’s” (2004), “Coraline” (2009), “Kung Fu Panda” (2008) зэрэг хүүхэлдэйн киноны дүрүүдэд хэн дуу оруулсан юм бол?

WILL SMITH

Бүтээсэн дүр: “Shark Tale” (2004) анимэйшний Oscar

Сонирхолтой баримт: Тус бүтээл нь 75 сая ам.доллараар бүтэж 367.3 сая ам.долларын ашиг орлого олжээ.

 ANGELINA JOLIE

Бүтээсэн дүр: “Kung Fu Panda” анимэйшний Master Tigress, “Shark Tale” анимэйшний Lola

Сонирхолтой баримт: “Kung Fu Panda” киноны тухай тэрээр “Энэ бүтээлээс хамгийн их таалагддаг зүйл гэвэл бид гарал үүслээсээ үл хамаарч ирээдүйд хэн байх сонголтоо өөрсдөө хийдэг юм шүү гэх үзэл санаа” хэмээн хэлжээ.

JUSTIN TIMBERLAKE

Бүтээсэн дүр: “Trolls” анимэйшний Branch

Сонирхолтой баримт: Дуучин Justin Timberlake нь тус бүтээлийн дуунуудыг хамтран бичсэн.

JOHNNY DEPP

Бүтээсэн дүр: “Corpse Bride” (2005) Victor Van Dort

Сонирхолтой баримт: Энэхүү бүтээлийн найруулагч Tim Burton болон Johnny Depp нар нийт найман кинонд хамтран ажилласны нэг нь “Corpse Bride” юм.

ALEC BALDWIN

Бүтээсэн дүр: “Boss Baby” (2017) анимэйшний Tom McGrath

Сонирхолтой баримт: “The Boss Baby: Family Business” нэртэй хоёрдугаар анги нь ирэх есдүгээр сарын 21-нд нээлтээ хийнэ.

CHLOЁ GRACE MORETZ

Бүтээсэн дүр: “Red Shoes and the Seven Dwarfs” (2019) анимэйшний Snow White, “The Addams Family” (2019) анимэйшний Wednesday Addams

Сонирхолтой баримт: Өдгөө 24 настай тэрээр долоон настайдаа жүжигчний гараагаа эхэлж байжээ.

 NICOLAS CAGE

Бүтээсэн дүр: “The Croods” анимэйшний Grug

Сонирхолтой баримт: Энэхүү бүтээл нь 135 сая ам.доллараар бүтэж 587.2 сая ам.долларын ашиг олжээ.

OPRAH WINFREY

Бүтээсэн дүр: “Bee Movie” (2007) анимэйшний шүүгч Bumbleton, “The Princess and the Frog” (2009) анимэйшний Eudora

Сонирхолтой баримт: Дэлхийд алдартай хөтлөгч Oprah-гийн “The Oprah Winfrey Show” ток шоу нь 25 жилийн турш эфирт цацагдсан аж.

SAMUEL L.JACKSON

Бүтээсэн дүр: “The Incredibles” (2004) анимэйшний Frozone

Сонирхолтой баримт: Тэр бол “Marvel”-ийн кино ертөнцийн алдарт Nick Fury-гийн дүрийг бүтээгч билээ.

DAKOTA FANNING

Бүтээсэн дүр: “Coraline” (2009) анимэйшний Coraline Jones

Сонирхолтой баримт: Уг бүтээл нь 60 сая ам.доллараар бүтэж 124.6 сая ам.долларын ашиг олсон юм.

Эх сурвалж: Elle

#Кино урлаг #Хүүхэлдэйн кино